
ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангийн хүмүүжигч энэ сарын 6-7-нд шилжих шөнө өвчний улмаас нас баржээ. Гэхдээ хүмүүжигчийг нас барахад гадны нөлөө байсан эсэхийг тогтоохоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Талийгаач 40 настай А нь Чингэлтэй дүүргийн шүүхээс өнгөрөгч 2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр танхайн хэргээр зурган жилийн хорих ял сонсон улмаар тус хорих ангид хуваарилагдан ирсэн аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ