Яаралтай тусламжийн төвд 30 автомашин хүлээлгэн өглөө
Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн авто баазын шинэчлэлтэд зориулж өнөөдөр 30 ширхэг бүрэн тоноглогдсон автомашин хүлээгэн өгөх ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо. Нэг бүрийн үнэ нь 62,3 сая, нийтдээ 1,87 тэрбум төгрөгийн үнэ бүхий бүрэн тоноглогдсон Солонгос улсад үйлдвэрлэсэн Hyundai Grand Starex маркын уг автомашинуудыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Нийслэлийн яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн юм. Уг автомашинуудыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн олгож байгаа бөгөөд уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргаас гадна Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын С.Туул, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш болон албаны бусад хүмүүс оролцлоо.








СЭТГЭГДЭЛ БИЧИХ