Жүдо бөхийн УАШТ үргэлжилж байна

img

Жүдо бөхийн УАШТ энэ өдрүүдэд болж байна.  22 байгууллагын 300 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд шилдгүүдээ тодруулаад байна. Багийн дүнгээр эрэгтэйчүүдийн төрөлд ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, харин эмэгтэйчүүдийн төрөлд ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо тэргүүлсэн. Харин багийн тэмцээнээр УАШТ үргэлжилж байна. Жүдо бөхийн УАШТ-ий дараа залгуулаад чөлөөт бөхийн улсын аварга энэ сарын 10-12-нд болох бол боксын УАШТ нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 3-нд Спортын төв ордонд болох юм. Д.Цэцэг Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ