
Реппэр Кайни Вэст болон түүний үзэсгэлэнт эхнэр Ким Кардашиан нар хүүхэдтэй болсон гэдгээ зарлаад удаагүй байгаа. Өнгөрсөн зургаан сараас эхлэн тэд болзож эхэлсэн. Хайр дурлал нь тун ч сайхан өрнөж улмаар эцэг, эх болохоор шийдэж шүтэн бишрэгчиддээ сүүлийн үед олон таатай мэдээ дуулгаж байгаа билээ.
Ирэх намар гэхэд тэдний хайрын гэрч болсон хүүхэд нь мэндэлнэ. Түүнээс өмнө хосууд амьдралынхаа бүх л хэрэгцээг хангаж, хүүхдээ хүлээх л үлдээд байна. Тэд саяхан шинэ байр худалдаж авсан байна. Шинэхэн байр нь тун ч тохилог тансаг зэрэглэлийнх. Мэдээж хэрэг тийм сайхан орчин бүрдүүлж чадсан учир байр нь чамгүй үнэтэй. Хосууд шинэхэн байраа 11 сая ам.доллараар худалдаж авчээ. Тэдний хөршүүд нь Женнифер Анистон болон Жастин Теру нар юм байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ