
“Breaking Dawn Part-II” кино үзэгчдийн хүртээл болсон цагаас хойш Роберт, Кристин нар киноны нээлт болон элдэв хүлээн авалтын хөлд дарагдан тун завгүй байжээ. Тиймээс хосууд өөрсөддөө цаг зав өнгөрсөн амралтын өдрүүдээр Лондонгоор зугаалж, романтик оройн болзоо хийж хэсэг нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлжээ.
Тэд Лондонд Мексик ресторанд оройн зоог барьсан байна. Хооллох үеэрээ тэд дотноор ярилцаж, багагүй хөгжилдөж хоёулаа цагийг сайхан өнгөрүүлж байгаадаа тун ч сэтгэл хангалуун харагдаж байжээ. Хосууд энгийн жинс болон спорт хувцас өмссөн байсан аж. Кристин өмнө нь ч хэд хэдэн ярилцлагадаа биед эвтэйхэн энгийн хувцаслах дуртайгаа дурдаж байсанчлан жинс, спорт цамц өмссөн байжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ