
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний үнийг 600 төгрөг болгох саналтай байгаагаа Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчийн холбоо өнөөдөр мэдээллээ.Тэд цахилгаан, түлш шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан хуучин үнээрээ үргэлжлүүлэн үйлчлэх боломжгүй болсон тухай энэ үеэр хэлсэн.
Энэ тухайгаа тэд Засгийн газар уламжилжээ. Хамгийн гол нь зорчигч тутамд алдаж байгаа зөрүү мөнгөн тэтгэмж олгох, нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үнээр түлш өгөх, үнэ төлбөргүй зорчдог хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагуудыг Засгийн газарт хүргүүлсэн байна. Хэрэв энэ сарын 24-ний дотор хариу ирүүлээгүй тохиолдолд үнийг 600 төгрөг болгоно. Бид аль болох үнийг нэмэхгүй байх хүсэлтэй байгаа гэсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ