Жей-зи охиндоо нэг сая доллар зарцуулав

img

Реппэр Жей-зи, дуучин Бейонси нар бяцхан охиндоо зориулан Нью-Йоркийн “Барклис” төвд хүүхдийн тусгай люкс өрөө түрээсэлжээ. Ингэснээр алдарт реппэр “Барклис” төвд тоглолт хийх юмуу сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байх үеэрээ охиндоо санаа зовохгүй болох аж. “Барклис” төвд хүүхдийн өрөө хөлслөх санааг дуучин Бейонси гаргасан бөгөөд тус өрөөний жилийн хөлс нь нэг сая ам.доллар гэнэ. Реппэр Жей-зи ихэнхи тоглолтоо "Барклайс" төвд хийдэг бөгөөд өнгөрсөн жил тус төвд нийтдээ найман шоу тоглолт хийжээ. Алдартан аав, ээж нь охиноо төрөхөд 21 мянган ам.доллараар хүүхдийн ор авч өгсөн бол түүний дараагаар  “Swarovski” шигтгээн чимэглэлтэй Карла Монченийн 16 мянган ам.долларын үнэ бүхий хүүхдийн сандал авч өгчээ. Мөн өнгөрсөн есдүгээр сард Бейонси охиндоо “Swarovski” шигтгээтэй 800 ам.долларын үнэтэй пүүз авч өгч байсан юм. Үүгээр ч барахгүй охины хувцасны шүүгээнд Жан-Поль Готьегийн урласан 290 ам.долларын үнэтэй торгон даашинзтай гэнэ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ter munguuruu hvnd tusalsan bol ilvv gegeetei bh bsan bhda.
2013-01-17
zoljargal:
yoy tasarchih yuma...chadaj bga yumand argach vgvi bizde but udahgvi nadad iim tsag ve ireh bhaaa kkk
2013-01-10
Oogiid:
Hehe nyalh amitan yugaa medhevdee
2013-01-10
Oogii:
Ingej l amidrah saihan,, hun yer ur huuhdee bayrluulah shig saihan zuil haana bn aa.. Amidral saihaan saihaan ,, saihan shuu,,
2013-01-10
Goy yumoo
2013-01-09