
Лондон-2012 олимпийн наадмын хүрэл медалийн төлөө тоглолтод манай нэртэй боксчин У.Мөнх-Эрдэнэд ялагдаад, ялагдалтайгаа эвлэрэлгүйгээр эсэргүүцэл бичиж "нохойтсон" Английн боксчин Томас Столкерийг манайхан андахгүй билээ. Их Британийн шигшээ багийн ахлагч тэрээр нутгийнхаа рингнээс олимпийн медаль зүүх хүсэл нь бүтэлгүйтэхэд тийн сандраа биз ээ.
Столкер олимпийн хүнд ялагдлаа мартсан бололтой. ДАШТ-ий хүрэл медальт, 28 настай Столкер "Matchroom" компанитай гэрээ байгуулж мэргэжлийн боксчин болохоо өчигдөр Ливерпуль хотноо зарлалаа. Түүний шийдвэрийг Британийн боксын удирдлага дурамжхан хүлээн авснаа нуугаагүй байна. GB Boxing-ийн спортын захирал Роберт Маккракен "Хэдий таагүй мэдээ байлаа ч түүний цаашдын карьерт гялалзсан амжилтыг хүсье" хэмээн өгүүлжээ. Столкер нь Лондон-2012 олимпод оролцсон британи боксчдоос мэргэжилд шилжих хоёрдахь төлөөлөгч болж буй бөгөөд түүнээс өмнө олимпийн хүрэл медальт Энтони Огого мэргэжлийн ринг рүү шилжсэн билээ.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ