
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын голын сав газраар 27-32 градус, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, сав газраар 21-26 градус, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ