Төрийн албаны зөвлөлийн даргыг томилно

img

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэхээр товложээ. 1.Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/. 2.“Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл: -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна. 3.“Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл: -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна. 4.Төрийн албаны зөвлөлийн даргыг чөлөөлөх, томилох тухай асуудал: -Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна; -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна. -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна. 5.Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/: -Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна. 6.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/: -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна. 7.Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/: -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна. 8.Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/: -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна; -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ЦОЛМОН танилцуулна. ЭЦСИЙН НАЙРУУЛГА СОНСОХ ХУУЛИУД: 1.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай; 2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай; 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай; 4.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай; 5.Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; 6.Татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай; 7.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/; 8.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ