
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл өчигдөр Турк улсын агаарийн тээврийн “Airlines” компанийн ерөнхий менежер Эрдинк Какириг хүлээн авч уулзсан байна. Турк улсын Станбул хот нь дахин төлөвлөлт хийж орчин үеийн орон сууцны хороолол болгосон туршлагатай аж. Станбул хотыг дахин төлөвлөсөн туршлагыг нийслэлийн гэр хороооллыг дахин төлөвлөх гэж байгаа үед судлах нь маш чухал гэж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уулзалтын үеэр хэлжээ.
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулахгүйгээр одоо нүүрлээд байгаа утаа, хөрсний бохирдолыг шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. Иймд гэр хорооллыг дахин орон сууцжуулах ажилд Туркын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ