Зарим уулзварт зүүн тийш эргэхийг хориглосон зохицуулалт үргэлжилж байна

img

Хүйтний улирал эхлэн авто замын зарим хэсэгт халтиргаа гулгаатай байгаагаас хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн учраас  шинэ оны өмнөхөн зарим уулзварт хөдөлгөөний зохицуулалт хийсэн билээ. Өнгөрсөн сарын 27-ноос эхлэн Гранд Плазагийн уулзварт Энхтайваны өргөн чөлөөнөөс Амарсанаагийн гудамж руу зүүн эргэж орох, 11-р сургуулийн арын уулзвар, Энхтайваны өргөн чөлөөнөөс Чоймболын гудамж болон Партизаны гудамж руу, мөн Улсын их дэлгүүрийн урагшаа Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж руу  зүүн эргэж орохийг түр хугацаагаар хориглосон бөгөөд одоо ч энэ журам хэвээрээ мөрдөгдөж байгаа юм. Тус гурван уулзвар Энхтайваны өргөн чөлөөнд зөвхөн чигээрээ болон баруун эргэлт хийн явах бөгөөд баруун 4-н замын уулзвар, Сөүлийн гудамж, Их тойруугаар явж уг гудамжууд руу орох боломжтой юм. Энэхүү  зохицуулалтын үр дүнд тухайн уулзварт Энхтайваны өргөн чөлөөгөөр чигээрээ явах автомашины тоо нэмэгдэж, нэвтрүүлэх чадвар сайжрч байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ