"Болор цом"-ын эзнээр Н.Гантулга тодорлоо

img

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн XXX удаагийн наадам өчигдөр болж өндөрлөлөө. Улсын драмын эрдмийн театрт болсон энэ удаагийн наадмын тэргүүн байрыг яруу найрагч Н.Гантулга "Уулсын сэтгэлгээний тэлэлт" шүлгээрээ хүртлээ. Дэд байрт яруу найрагч Б.Мягмаржав, гуравдугаар байрт залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш шалгарсан байна. Харин яруу найрагч Б.Галсансүх дөрөвдүгээр байр, Ай.Төмөр-Очир тавдугаар байр эзэллээ. Д.Цэцэг "Болор цом"-30 яруу найргийн наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна. Уулсын сэтгэлгээний тэлэлтийг... Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн энэхэн замбуулинд багтаж ядахад, Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан хангайн буга шиг сэрвэлзэхэд Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт нялх янзага шиг бохирон унадаг даа Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир нүдийг минь дахин цэлмээхэд Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ алсарч оддог Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг цээжинд минь байгааг Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь ингэж л мэдэрч байсан биз ээ Уулсын сэтгэлгээний тэлэлтийг... Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ohin:
unshaad bhnaa dajgui ch yum shig..Urlag utga zohoilch nar shuussen tednii hemjeend bid uhaj oilgoh heregtei yum shige..Ene dajgui shule bnaa
2013-02-21
OHin:
ERne arai dendnee shuleg unshij held orson orovch munii uhaanaar ene shulgend avah yum alga Hulan ene shuleg ymarhuu bolsniig sain medej bgadaa ....
2013-02-21
Гэрэл:
Миний шүлгийг нь сонсох дуртай найрагчид бол П.Бадарч гуай,Б.Лхагасүрэн гуай, Гүрбазар гуай,Билэгсайхан гуай нар юм. Шүлэг нь цаанаа л нэг сэтгэлд хоногшдог, сэтгэлийг омогшуулдаг,хүнд ухаарлыг хайрладаг шүү.Сүүлийн үеийн түрүүлсэн гэсэн шүлэг ч дээ.Надад нэг л тиймхэн санагдсан. Урлаг мэддэг хүндээ л сайхан байдаг байх даа. №1 гэгдэх шүлгүүд урлаг мэддэг хүндээ бус иргэдэд мэдрэмж өгөхдөө л байвал зүгээр дээ
2013-01-28
Санаа:
Шүлэг бол угаасаа авах юм байхгүй. Хамгийн гол нь хүн чанар гэж хөлийн хумс. Энэ жилийн болор цом арай дэндлээ дээ. Галаа багш, Мэнд-Ооёо ах, Ү.Хүрлээ, Ц.Хулан, Буянзаяа нар нэр төрөө бодмоор юм даа
2013-01-20
Гомбо:
Жинхэнэ хогийн гар даа. Шүлэг муутай, гуншаа дуутай, зусарч, сагсуу. Өөрийнх нь дор ажилладаг ганц яруу найрагч Л.Батцэнгэлийг ажлаас нь халсан өөдгүй шаар даа. Яахав буянаараа болог. Г.Мөнхцэцэг, Х.Чилаажав нар нэр төрөө жинхэнээс нь бузарлав.
2013-01-20
Хүмүүс яруу найргаас их зүйлийг л хүлээж байгаа нь сэтгэгдлүүдээс илэрхий байна. Чанартай чансаатай уран бүтээлийг Очирбатын Дашбалбар, Бэгзийн Явуухулан, Пунцагийн Бадарч, Бавуугийн Лхагвасүрэн нарын шүлгүүд шиг мундаг шүлэг л хүлээгээд байна шүү дээ. Хүмүүний сэтгэлд хүрсэн, алдарт Ванчинбалын Инжинашийн хэлснээр "Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж" чадах бүтээлийг л хүлээгээд байгаа юм шүү дээ.
2013-01-13
bulgaa:
bayar hurgey yuruulsend chine gehdee oilgoh gj neeh hicheesenguiee hicheewel teneg bish bolhoor oilgoj magadgui l ym. gehdee yaruu nairag setgeliig gegelzuulj zurhnii utsiiig chichruulsen tiim l utga uyangalag baidagdaa
2013-01-13
Зочин:
Их Нацагдорж, дорнын их яруу найрагч Явуухулан.......гээд үе үеийн соруудыг санагалзах юм даа.
2013-01-11
аргагүй ухаан чинь хүрээгүй бололтой
2013-01-11
bi:
Baga baihad "BOLOR TSOM" gej ih saihan naadam baidag bailaa. Daanch niigemee dagaad hugjihgui bahi baidgaaraa l baih yum daa. Humuus ch toohoo bolison shig bn.
2013-01-10
Зочин:
Нийгмээ дагаад шүлэг,уран зураг хүртэл дэндүү гэмээр хийсвэр болждээ.Шүүгч нарыг нь ч анзаарч шалгаруулмаар юм байна. Юу ч гэмээр юм.
2013-01-10
Өмөөрөхүй:
Зөв хүн гэчихжээ. БОлор цом шүлэг биш хүн шалгаруулдаг болчихсийм уу. КК. Ийм юм уншаад түрүүлчихэж болдийм уу л гэж яриад байна, хүмүүс.
2013-01-10
туяа:
зөв хүн түрүүлсэн та нар өөрсдөө чадаагүй байж витгий тэгж хүн доош и хий тийм сүрхий юм бол ороод түрүүлсхэгүй яасын
2013-01-10
Мөр холбогч:
Сонин юм даа. Орчин үеийн шүлэг ийм л болсон юм байх даа. Нийтэд биш нэг хэсэг хүмүүст зориулсан шүлэг юм болов уу. Би ч шүлэг оролдогч биш мөр хэлхэгч л юм байна л даа. Би шүүгээгүй бичгийн мэргэд шүүж шалгаруулсан болхоор гоё л шүлэг байх л даа Уншиж үзээд урам сэргэсэнгүй нь ухаан дутсаных юм болов уу даа. Орчин үеийн шүлэг ондоо л болсон юм байлгүй дээ Хип хоп дууны үг шиг хэтэрхий задгай болсон юм байх даа.
2013-01-10
аргагүй ухаан чинь хүрээгүй бололтой
Арай ч дээ:
Энэ Гантулга бацаан хэдэн төгрөг өгч шагнал аваа вэ.
2013-01-10
Ийм хоосон гоё үгүүдийг хэн ч нийлүүдээ биччихэж чадна шдээ. Хэцний гоёмсог хөвөрхий нарны зормол цагаан туяагаар сүлэрч Хэнгэргийн сүмбэн хоолой уянгалаг гургалдайн анираар далавчлан нисэлдэнэ Хэтдээ зүрхний өвөр сандаачин орж ирэх бишгүүрийн тунамал солонгон зүүднээс Хэн нэгэн мандарваа цэцгийн сэтгэлгээний тэлэлтийг нээж, лаврин шиг заларна... Гээд л шаавал шаалаа шдээ... Ха ха
2013-01-10
Алтай:
Энэ тэгээд шүлэг юм уу, галзуу хүний сэтгэлийн хийрхэл юм уу. Яруу найраг ийм болчихсон юм уу. Ээ хөөрхий гэж.
2013-01-10
hulhi tsom:
sanaa zovoltgui ee naadah chini hujaa bolor tsom unegui he he
2013-01-10
shulegchiin huu:
би ч урлаг уран сайхны мэдрэмжгүй амьтан шиг байна өө өөртөө л гутчихлаа сайхан шүлэг байх л даа би ч мунхаг хүүр юм даа
2013-01-10
uilan dugarch, uyangulaalan gunshignan unshij bgaad avj de, yag togtood unshihad estoi balai yum bn
2013-01-10
naidan:
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг "нэг юм" сонсох гэж бодоогүй хүний сэтгэлийг хөдөлгөсөн яруу тансаг айзам хэмнэлийг сонсох гэж 170 000 төгрөгөө зарсан хөөрхий хүмүүсийг өрөвдөж байна.
2013-01-10
би:
Нөгөө Боржигний Бор Тал ,Тэнгэр ,Тусгаар Тогтнол гээд гайхамшигтай шүлгүүд шиг яруу найраг яруу найрагчид нь хаачаа вэ Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдахаа болио юу......... Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж бусдын од шороорхохдог ... нь бүү хэл аль хэдийн дүүрчихээд бичэхээ болио юу ... ээ бурхан минь яруу найраг сөнөж ээ уйлмаар уйдмаар болж
2013-01-10
тайзан дээр байгаа яруу найрагчид давгаа энэ тэр илүү шүлэг унших байлаа гэж
2013-01-10
бурхан минь ямар шүлэг вэ ойлгохоо байж ээ би яруу найргийг
2013-01-10
би байнаа:
Нээрээ би энэ шүлгийг ойлгосонгүй дэндүү орооцолдсон шүлэг байна. Хараад уншихад ийм байгаа юм чинь уншаад өнгөрөдө ойлгох болов уу. Гэхдээ би мунхаг байж юун магад. Гэхдээ л.... Аяа миний сэтгэлийн там Анзаарсхийн харвал диважин ч юм уу Чинийхээ инээдээр хөглөн шүлэг аялан суух нь Азгүйхэн миний жаргал ч юм уу. гээд энгийн бичвэл хэн ч гэсэн ухаж ойлгон яруу тансаг гээч юу болохыг мэдрэх ажаамуу. еоое яруу найрагчдыг дагах гэсэн болохгүй л байна. Гэвч энэ шүлгийн эзэн дээрээс хараад энэ нөхдөөс ичих вий гэж гэнэт эмээлээ.
2013-01-10
ааб:
Мягмаржав энэтэр бол Болор цомд томдож бна да Одоо ингэж жийрэг болохоо больсон нь дээр Тэгж нэрээ унагаад яах вэ
2013-01-10
oilgosongui:
het chamirhsan oilgomjgui hachin yum bna Uneheer chadlatai l bol hund shuud hursen engiineer ihiig oilguulsan bichleg l bmaar yum sonin yumaa iim shulgeer turuulchihdeg
2013-01-10
bi turuulsen shulgiig unshaad oilgosongui.uhaan muudaj bgaa yum bailguidee
2013-01-10
baagii:
uulsiin setgelgeenii teleltiig neeh goyo sanagdsangui. Bi haana turuu ve, amiddda biye biye hairla, temee, 9n erdene, borjignii bor tal , iim hemjeenii shuleg , yaruu nairagch yagaad turuhgui baigaan boldoo. Heterhii hund oilgohod hetsuu, zarim uguulberiig ni hedentee unshiv. Yaruu nairag gedeg heterhii engiin murtluu setgeld neg l uur medremj ugdug duu.
2013-01-10
shuleg gej estoi balai yum bna, unshihdaa uilan dugaraad, samsaagaa sharhiruulaad, uyangaluulaad ogj dee yanz ni
2013-01-10
elbegdorj:
......Б.Галсансүх, Ж.Баяржаргал metiin gudamjnii banharuu avaad baihaar bolor tsom yamar bolson n oilgomjtoi
2013-01-10
hulhi tsom:
sanaa zovoltgui ee naadah chini hujaa bolor tsom unegui he he
Иргэн:
Шүлгийг нь тавиач ээ. Арай бас л хамгийн муу шүлэг шалгаруулаагүй биз?
2013-01-10
Miigaa:
Miigaa mini daraa jil turuulaarei
2013-01-10
за сайн байна:
за сайн байна
2013-01-10