
Налайх дүүргийн “Хаан” банкны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болно.
Хуралд өмгөөлөгчөөр Б.Болортуяа, Ч.Эрдэнэ-Очир, М.Хувцагаан, илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, улсын яллагчаар С.Хишигжаргал оролцохоор болжээ. Анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган, цаазын ял оноосон. Тиймээс тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ