Ц.Гончигжав Багануур дүүргийн Засаг даргаар томилов
Нийслэлийн Багануур дүүргийнхэн Засаг даргаа томилж чадалгүй зодоон цохиондоо хүрээд байсан билээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга үүссэн нөхцөл байдлыг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэж, дүүргийн удирдлагын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг Багануур дүүрэгт ажиллаж, маргалдагч талуудад зөвшилцлийн замаар хамтран ажиллах санал тавьжээ. Улмаар талууд зөвшилцөлд хүрч Багануур дүүргийн Засаг даргаар Нийслэлийн Засаг даргын батламжилсан Ц.Гончигжавыг томилон, тамга тэмдгээ солилцсон байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ