
Хэвлэлтээс болж хүлээгдэж байсан жолооны үнэмлэхийг эхнээс нь хэвлэж дуусган тарааж эхэлжээ. Тодруулбал, жолооны үнэмлэхээ гээж, үрэгдүүлж, шинээр захиалсан иргэд, ангилал ахиулах курст суралцсан жолооч, гадаад иргэдийн 6000 гаруй үнэмлэх хэвлэлтээс гарсан хэмээн Замын Цагдаагийн газраас мэдээлж байна.
Тиймээс өнгөрөгч зунаас хойш жолооч нарын дунд хүлээлт үүсгээд байсан уг асуудлыг шийдэн тус газрын Мэргэжил хяналтын хэлтсийн үйлчилгээний зааланд ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл уртасгасан цагаар жолооны үнэмлэхийг олгож байгаа аж.
Иймд жолооны үнэмлэхээ гээж, үрэгдүүлсэн иргэд ЗЦГ-ыг зорьж жолоодох эрхийн үнэмлэхээ яаралтай авах шаардлагатай гэнэ. Харин шинээр жолооч болж буй, жолооны ангиллаа ахиулсан иргэдийн 40 мянга гаруй жолооны үнэмлэхийг хуваарийн дагуу хэвлэж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ