Хунгууд “Челси”-г Английн цомын хагас шигшээд өршөөсөнгүй

img

Английн цомын хагас шигшээгийн эхний тоглолт санаандгүй гэмээр дүнгээр өндөрлөлөө. Бранислав Ивановичийн бүдүүлэг алдааг "Суонси Сити" буюу "Хунгууд" тун сайтар ашиглаж, 2:0-ээр “Стэмфорд Бриж”-д ялалт байгуулсан юм. Бенитес энэ удаад Лампард, Ба нарыг нөөцөнд үлдээж, Торрес, Мозес нарыг үндсэнд багтаасан байлаа. 39 дэх минутад Де Гузман Иванович дээр прессинг хийтэл бөмбөгөө алдаж улмаар Мичу тоог 1:0 болголоо. Тоглолтын төгсгөлд өнөөх л Иванович арагшаагаа хайнга дамжуулалт өгснийг Дэнни Грэм замаас нь булааж, Тернбуллын хаалганд тайван гэгч нь гоол оруулсан юм. Хариу тоглолт “Либерти” цэнгэлдэхэд болно. "Хунгууд" хоёр гоолын зөрүүтэй тул аваргын төлөө тоглох эрх халааслах боломж их байна.   "Челси" - "Суонси" - 0:2 (0:1) Гоол: Мичу 39, Грэм 90. "Челси": Тернбулл, Аспиликуэта, Иванович, Кэхилл, Коул, Луис, Рамирес (Лампард 71), Азар, Оскар (Марин 83), Мата, Торрес (Ба 81). "Суонси": Треммель, Рангель, Флорес, Уильямс, Дэвис, Бриттон, Де Гузман, Ки, Рутледж (Тиендалли 62), Эрнандес, Мичу (Грэм 83). Шар хуудас: Ба - Эрнандес, Флорес.   Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

CHELSEA ENJOY FANAT:
UU ZOLIG YUMAAA. TSENHERVVDIIGEE OLON CH JIL DEMJIJ BNA DAA. HUL BOMBOG BOL AGUU SPORT.YAAHAW EE. 1 IIM VG BDAG SHDEE.BOMBOG BOORONHII GEJ.CHELSEA BOL XAMGIIN YRAMTAI BAG. GO GO CHELSEA.I LOVE CHELSEA.
2013-01-11
uu novsh gej...
2013-01-10
Tsenger gomoonuud ene jil ch hogoo chirch onigoo bolj duusch bn daa
2013-01-10
SWANSEA CITY IH SAIN TOGLOJ BAIGAA UNEHEER AMILTTAI BAIGAA UDAHGUI UEFA CHAMPIONS LEAGUE OROH BAIH
2013-01-10
Зочин:
Гарчиг чинь буруу байна шүү Хөлбөмбөгт нэгнээ өршөөнө гэж угаасаа байдаггүй юм
2013-01-10
torres yawahgui ee. odoo naadhaa selgeend suulga. banzaa halaagaad l bj bg. gereegee duusahaar hurdhan shig yawuul
2013-01-10