
Боловсролын салбарт чанарын шинэчлэл хийж, Монголын боловсролыг дэлхийн төвшинд хүргэх том зорилго өмнөө тавьсан Боловсрол, шинжлэх ухааны яамныхан долоо хоногийн зургаан өдөр ажиллаж байгаа юм байна. Саяхан БШУ-ны сайдын тушаалаар бага дунд боловсролын стандартад үнэлгээ хийх, үндэсний стандарт боловсруулах, турших ажлыг зохион явуулах ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсэгт багтсан яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хагассайн өдөр бүр дөрвөн цагаар хуралдаж, ирэх гурван жилд бага дунд боловсролын стандартад үнэлгээ хийх, үндэсний стандарт боловсруулах төлөвлөгөө гаргаж байгаа. Бага дунд боловсролын стандартыг шинэчлэе гэвэл дагаад олон зүйл өөрчлөгдөнө.
Тухайлбал стандарт, сургалтын хөтөлбөр нь шинэчлэгдэхээр дагаад үнэлгээг өөрчлөх, багш нарын чадавхыг сайжруулах, сурах бичгүүдийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүснэ. Энэ бүх шинэчлэлийг шат дараатай хэрэгжүүлсэнээр нэг ангийн бүх хүүхэд тавдугаар ангиа төгсөхдөө сурлагын чанар, чадвараараа жигд дээгүүр үзүүлэллттэй байх болно гэдэгт зорьж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ