Хөлбөмбөгийн солилцоо, наймааны мэдээнээс

img

-Францын  Залуучуудын шигшээ болон Туркийн “Бурсаспор” багийн тоглогч  Алфред  Ндиай  Английн Премьер Лигийн “Сандерланд” клубтэй 3.5 жилийн гэрээ хийлээ. А.Ндиай 2011 оноос “Бурсаспор” – ийн төлөө 66 тоглож, 8 гоол оруулжээ. -Колумбын шигшээ болон Италийн “Удинезе” багийн хагас хамгаалагч, 26 настай Пабло Армерог “Наполи” зээлээр тоглуулахаар боллоо. -Португалийн “Спортинг” – ийн тоглогч М.Измайлов “Порто” руу буйр сэлгэлээ. 2007 оноос Москвагийн “Локомотив” – оос “Спортинг” – д ирсэн М.Измайлов 129 тоглолтонд оролцож 17 гоол оруулж, 18 оновчтой дамжуулалт өгчээ. -Английн “Астон Вилла” клуб Италийн “Интер” – т хагас хамгаалагч Филипэ Коутиньог худалдаж авах хүсэлтээ албан ёсоор тавьжээ. 20 настай Ф.Коутиньо “Интер” – ийн төлөө 10 тоглолт хийж 1 гоол оруулжээ. -Демба Баг “Чэлси” – д алдсан “Ньюкастл” – ийнхан түүний орыг залгах довтлогч хайсаар байна. Энэ удаа “Шаазгайнууд” Францын “Марсель” клубын довтлогч Лоик Ремиг өөрийн болгохоор 11 сая еврогийн санал тавьсан байна. Одоогоор бэртлийн улмаас талбайд гарахгүй байгаа Л.Реми улирал эхэлснээс хойш ердөө 14 тоглолтонд оролцжээ. -“Ливэрпуль” – чууд 19 настай залуухан хамгаалагч Андре Уиздомтой шинээр урт хугацааны гэрээ байгуулжээ. -Хятадын “Шанхай Шэньхуа” багийн довтлогч Н.Анелька Парис хотноо “ПСЖ” клубынхэнтэй хамт бэлтгэл хийж эхэлсэн байна. Түүнийг Английн “КПР” идэвхтэй сонирхож байгаа билээ. -“Челси” – гээс “Вест Бромвич” – д зээлээр тоглож буй Р.Лукаку 1 сард багтаа эргэн ирэх байсан ч улирал дуустал “Вест Бромвич” – д үргэлжлүүлэн тоглохоор болжээ. Д.Ба “Чэлси” – д ирсэн нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэжээ. -Голландын шигшээ болон “Интер” – ийн хагас хамгаалагч У.Снайдерийн асуудал нэг тийшээ шийдэгдэх болж байх шиг байна. Багтайгаа цалингийн асуудлаас болж таарамж муутай байгаа түүнийг Туркийн “Галатасарай” ойрын үед асуудлыг шийдвэрлэж, багтайгаа нэгтгэнэ гэжээ. -Английн алдарт хөлбөмбөгчин Д.Бэкхэмд санал тавьсан багийн тоо  одоогийн байдлаар 12 - д хүрээд байна. Тэрбээр ойрын өдрүүдэд  аль багт тоглохоо шийдэх болно  гэсэн байна. Б.Төр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ