Энэтхэг Пакистаны хилийн маргаан үргэлжилж байна

img

Өнгөрсөн даваа гаригт Энэтхэг болон Пакистаны хоорондох Кашмирын газар нутгийн маргаан улам хурцдаж, мөргөлдөөн үүсээд байна. Одоогийн байдлаар Энэтхэгийн нэг, Пакистаны  нэг цэрэг амиа алдсан гэсэн мэдээллийг BBC агентлаг дамжуулж байна. 60 жилийн турш үргэлжилж байгаа хоёр улсын газар нутгийн маргаан Энэтхэгийн цэргүүд Пакистаны хилийн хяналтыг бүсийг давснаас эхэлсэн хэмээн олон улсын эх сурвалжууд мэдээлж байгаа. Харин Энэтхэгийн тал үүсээд байгаа нөхцөл байдалд Пакистаныг илүүтэйгээр буруутгаж, тус улсын Засгийн газрыг хариуцлага хүлээх ёстой хэмээн тулган шаардсан өнгө аястай мэдэгдэл хийж байгаа. Түүнчлэн Энэтхэгийн талаас одоог хүртэл ямар ч цэрэг хяналтын бүс даваагүй хэмээн мэдэгдэж байгаа. Хоёр орон хилийн маргаанаас болж амь насаа алдсан цэргүүдийг оршуулж хүндэтгэл үзүүлжээ.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ