Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Цогоог томиллоо

img

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэлхамыг албан тушаалаас нь чөлөөлж түүний  оронд Б.Цогоог гишүүдийн олонхын саналаар дэмжин томиллоо.

Б.Цогоо нь 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллажээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Төрийн Албаа хувийн алба болгон хэн нэгэн мэдлэг боловсролгүй хүмүүсийг “нэг ангийн найз,нутгийн хүн” гэх мэтээр томоохон албанд томилсоор байгаа Ерөнхий сайд Та асуудалд бодитой хандах болсон байна шүү !!! Таны бодлоггүй хийсэн алхам бидний нөхдийн залуу халуун насаа золиос болгон авчирсан “АРДЧИЛАЛ” түүний “ЦОХИЛОХ ЗҮРХ” болсон МоАХ-ны нэрийг унагах ёсгүй билээ.МоАХ-ны партизан “ядуу” Энхээ.
2013-01-10