"Аюулгүй орчны өдөр буюу Есүгэний өдөр” болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа

img

УИХ-ын эмэгтэй гишүүд болох Л.Эрдэнэчимэг, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Р.Бурмаа, Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 9 дүгээр сарын 3-ны өдрийг “Аюулгүй орчны өдөр буюу Есүгэний өдөр” болгох тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хуульчлан баталгаажуулсан. Үндсэн хуульд заасан энэхүү эрхийг хамгаалж баталгаажуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, түүний дотор хүний аюулгүй байдлыг хангах нь төрийн эн тэргүүний үүрэг байх ёстой. Гэтэл төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоо сул, салбарын холбогдох зохицуулалт төлөвшөөгүй зэрэг олон шалтгааны улмаас төр аюулгүй байдлыг хангах үүргээ туйлын хангалтгүй гүйцэтгэж байна хэмээн гишүүд УИХ-ын даргад байр сууриа илэрхийлэв.

Тиймээс хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын жирийн иргэн 12 настай охин Б.Есүгэн барилгын ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан 9 дүгээр сарын 3-ны өдрийг сонгон авч “Есүгэний өдөр” хэмээн нэрлэж Аюулгүй орчны өдөр болгон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн жагсаалтад оруулахаар төсөлд тусгасан байна. Энэ өдрийг жирийн иргэнийхээ нэрээр нэрлэх нь монгол хүний үнэ цэнийг өсгөх, Монгол Улсад иргэн төвтэй хүнлэг нийгэм байгуулах Үндсэн хуулийн үзэл санааг төлөвшүүлэх, төр төвтэй үзэл санаанаас хүн төвтэй үзэл санааг илүү дээдлэх соёлыг төлөвшүүлэх шинэ алхам болох аж.

Хууль батлагдсанаар жил бүрийн 9 дүгээр сарын 3-ны өдөр хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлагын зүгээс монгол хүний амьд явах эрхийг баталгаажуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тухайн жилд хийсэн ажил, ахиц дэвшлийг тайлагнадаг, гарсан осол, алдаа дутагдлыг шүүн хэлэлцдэг жишиг тогтоно гэдгийг гишүүд хэллээ. “Есүгэний өдөр”-ийг ийм агуулгаар тэмдэглэн өнгөрүүлэх, энэ хүрээнд бүх шатны байгууллага, иргэдийн зүгээс хийх ажил, авах арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь боловсруулжээ.

Ингэснээр төрийн байгууллагуудын ажлын хариуцлага дээшлэх, монгол хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад бодитой ахиц дэвшил гарна гэж хууль санаачлагч гишүүд үзэж буйгаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

rooroo:
p p p p p
2013-01-11
Anonymouse-d chinii huwid olon bayar tohiolddog baij boloh yum aa chinii huuhed ayuulgui orchind amidarch iimerhuu osold orohgui ortohgui gedegt ta 100% itgeltei bna uu? Ene bol zvgeer hariutslag bolood ajilaa dugneh metiin yum bish vv
2013-01-11
medeegee sain unshaad utgiig n oilgochihood comment bicheesei de. Ooroo ur hvvhedgui yum baihd aa tegeed ch ene yamar bayar gej bna uu mal yum bna l da HARIUTSLAGIIN ODOR gej baigaan bish vv demjij bna minii tanii hvvheduud eruulayulgui cholootoi amidrah bolomj baihgui l baiga biz de
2013-01-11
иргэн:
Баяр наадам огт биш харин нийтээрээ ажлын хариуцлага ярьдаг өдөр байх юм. Төр засаг бидний хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх талаар юу хийсэн болохоо энэ өдрөөр тайлагнаж, харин бид шаардлага тавих болно. Иймд би хувьдаа өөрийн хүүхдийн аюулгүй байдлын төлөө энэ өдрийг дэмжиж байна..
2013-01-10
eniig huvidaa bi demjij bn
2013-01-10
rooroo:
p p p p p
deer bichsn hund:
huuyee ene chin bayriin udur bish shuu deee ooroo sain yumaa unshij oilgooocheeee... 9 дүгээр сарын 3-ны өдөр хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлагын зүгээс монгол хүний амьд явах эрхийг баталгаажуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тухайн жилд хийсэн ажил, ахиц дэвшлийг тайлагнадаг, гарсан осол, алдаа дутагдлыг шүүн хэлэлцдэг жишиг тогтоно гэдгийг гишүүд хэллээ ene hesgiig sain unshaad ooriinhoo bichsn zuiliig dahij unshaad ooriinhoo boddog setgedeg oyun uhaandaa dugnelt uguurei gj deerh hund zahimaar bn
2013-01-10
Ene heden avgai nar bur dendlee. Ene hediig hazaarlah heregtei
2013-01-10
ene heden avgai nart oor hiih yum alga uu
2013-01-10
Huue odoo bolnoo.Ene erguu huuhnuud bur erguutej guitslee.Bayr mongold dutaagui.
2013-01-10
Anonymouse-d chinii huwid olon bayar tohiolddog baij boloh yum aa chinii huuhed ayuulgui orchind amidarch iimerhuu osold orohgui ortohgui gedegt ta 100% itgeltei bna uu? Ene bol zvgeer hariutslag bolood ajilaa dugneh metiin yum bish vv