Импортын барааны тайлбарыг монгол хэл дээр болгоно

img

Манай улсад импортоор оруулж ирж буй бараа монгол хэл дээр байдаггүй нь хэрэглэгчдэд хүндрэлтэй байдаг. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дотоодын үйлдвэрлэгчид болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэж байгаа болон импортлон худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод стандартын дагуу хяналт шалгалт хийж, шаардлага хүргүүлэх, зөвлөгөө зөвлөмж өгөх, шат дараатай уулзалт зохион байгуулах зэргээр аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа билээ. Энэ дагуу ШӨХТГ-ын дарга О.Магнай ахуйн бараа импортолдог "Таван-богд" ХХК, "Жагар интернэшнл" ХХК, "Анунгоо" ХХК, “Монголиан Стар Мелшерс”ХХК, “Космо” ХХК гэх мэт 10 компанийн төлөөлөлтэй уулзаж, импортын бүтээгдэхүүн дээр монгол хэлээр заавар, тайлбар байршуулахыг сануулсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эрка:
ёстой зөв шүү ер нь бүх хаяг шошго монгол хэл дээрээ байх хэрэгтэй шүү Магнайд талархаж бна яагаад АН ын бүх хүмүүс магнай шиг ганбаатар шиг байж болохгүй гэж АН гараагүй бол бадамжунай мэтийн луйварчид бүр даварсаан
2013-05-14
na:
zuvuu. ylanguya hunsnii buteegdehuund chanar standartiin undur shaardlaga tavuhiig husej baina.
2013-01-10
eee:
Magnai shig zaluus garch irvel manai uls amathan hugjinu uu.
2013-01-10