
Энэ сарын 18-нд нээлтээ хийх гэж буй “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны “Исмэл” буюу Цөхүр увшийн дүрийг улсын гавьяат жүжигчин Г.Равдан бүтээжээ. Цөхүр увш нь Галдан бошигтын эцэг Эрдэнэ баатар хун тайжийн дүү, Зүүнгарын төрийн хутгуур хэмээн түүхэнд үлдсэн хүн юм байна.
Эрдэнэ баатар хунтайжийг амьд ахуйд ахтайгаа эрх мэдэл, эд хөрөнгө булаалдан дайтаж яваад дараа нь ахынхаа тавдугаар хүү Сэнгийг ууган хөвгүүдтэй нь нийлэн хорложээ. Мөн Галдан хааныг хадамтай нь муудалцуулсан гээд Цөхүр увшийн хутгасан явдал зөндөө. Цөхүр увшийн цааз “Ану хатан” киноны хамгийн хүнд зураг авалтуудын нэг болж.
Цөхүр увшийг үхрийн нойтон ширэнд боож алахад Г.Равдан гавьяат минут гаруй хугацаанд арьсанд боолгон бүтэж үхэх дөхжээ. Энэ нь өвөрмөц цааз бодож олох гэсэн ерөнхий найруулагч Т.Алтантуяагийн санаа байсан гэнэ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ