“Ану хатан”-ы уран бүтээлчдийн бяцхан үрс

img

2011 оны долдугаар сараас хойш бүтэн жил дамнан бүтээж буй “Ану хатан” киноны уран бүтээлчдийн гэр бүлд өнөөдрийг хүртэл зургаан хүүхэд мэндлээд байгаа гэнэ. Хамгийн сүүлд Анугийн эх Доржравдан хатны шивэгчин Үзмээд тоглосон залуу жүжигчин Б.Оюун-Эрдэнэ охин төрүүлж томоохон түүхэн уран бүтээлд тоглосноо билэгшээж Ану нэр хайрлажээ. Б.Оюун-Эрдэнэ “Улаан эрэг” киноны гол дүрд тоглосон жинхэнэ монгол төрхтэй бүсгүй юм. Киноны зураг авалт дөнгөж эхэлж байх үеэр жүжигчин Л.Билэгжаргал, “Гурван охин”-ы Анхмаа нарын охин Ундарга мэндэлж, уран бүтээлчдийн шинэ үрсийн зулай дээр анх гишгэжээ. Л.Билэгжаргал буюу Бэкэ нь Галдан хааны ах Сэнгэ хунтайжийн бага хүү Сономравдангийн дүрд тоглосон байна. Киноны трэйлерд гардгаар Сономравдан нь Ах Цэвээнравдангаа хамгаалж яваад Ану хатанд харвуулж үхэхдээ “Намайг биш ч ахыг минь тэнгэр өршөөсөн юм биш үү” гэдэг байна. Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
http://www.zanabazarfam.mn/index.php?language=mongolian&section=about&page=zanabazar Галдан бол урвагч
2013-01-18
ЭХ ОРОН, ЭР НӨХРӨӨ ХАЙРЛАХ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ АУГАА ХАЙРЫН ИЛЭРХИЙЛЭЛ
2013-01-11
ulemj:
Киноны зураг авалт дөнгөж эхэлж байх үеэр жүжигчин Л.Билэгжаргал, “Гурван охин”-ы Анхмаа нарын охин Ундарга мэндэлж, уран бүтээлчдийн шинэ үрсийн зулай дээр анх гишгэжээ. ene er ni yamar utga aguulsan uguulber baina daa zulai zulgaigaa gishgej torson gej neg ehees mendelsen ah duu nariig heldeg uym. Budaach budaach geheer sahlaa budna gegcheer goe ug olj heleh geed yadchih uym daa.Ene serguulchdiin chanar medleg gej shoroon deer unaj ee Haramsal
2013-01-10
Mongoliin urs mash olon bolog Az jargal eruul enkh
2013-01-10