Татварын, ашигт малтмалын, тендерийн ТУСГАЙ ШҮҮХ БАЙГУУЛЪЯ

img

Монголд 2004 онд захиргааны хэргийн шүүхийг байгуулсан. Энэ бол манай улсад дагнасан шүүх байгуулсан анхны тохиолдол юм. Энэхүү шүүхийн тусламжтайгаар төр, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэдийн эрх ашгийг зөрчихөөс хамгаалж байгаа. Өмнө нь захиргааны хэрэг буюу газар, татвар, төрийн албаны маргаан, эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой маргаан зэргийг эрүү, иргэний хэргийн танхимын шүүгчид хэлэлцдэг байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 60 гаруй хувь нь иргэд, хуулийн этгээдийн талд шийдэгддэг байсан ч давж заалдах тохиолдол цөөнгүй гардаг байв. Энэ тохиолдолд Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын зургаан шүүгч давж заалдах болон хяналтын шатны чиг үүргийг гүйцэтгэж байсан. Иймээс 2011 онд УИХ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг бие даалгаж байгуулсан билээ. Дагнасан шүүхтэй болсноор захиргааны хэргээр мэргэшсэн, төрөлжсөн шүүхээр иргэд үйлчлүүлэх боломжтой болсон юм. Өөрөөр хэлбэл нүд нь өвдсөн хүнд шүдний эмч эм бичдэг байсан тогтолцоог халсан хэрэг. Одоогоор тус шүүх долоон шүүгчтэй, 29 хүний орон тоотойгоор шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байна.

Гэхдээ тасралтг үй хөгжиж байгаа өнөөгийн нийгэмд захиргааны хэргийг шийдвэрлэх ажиллагааг үүнээс ч илүү төгөлдөрж үүлэх шаардлагатай байгааг хуульчид хэлж байна. Статистик тоо баримтаас харахад шүүхээр шийдвэрлэж буй захиргааны хэргийн тоо орон нутагт буурч байгаа ч нийслэлд өсч байгаа ажээ. Зөвхөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэхэд л өнгөрсөн онд 557 хэрэг хүлээн авч 499 хэргийг шийдвэрлэсэн байна. Үүний 415 нь анхан шатны шүүхийн шийдвэртэй, 140 нь шүүхийн тогтоол, захирамжид гомдол гаргасан бол магадлан хянуулах хүсэлтэй хоёр хэрэг байсан ажээ. Маргааны төрлөөр авч үзвэл, татвартай холбоотой 32, газартай холбоотой 90, ашигт малтмалтай холбоотой 77, төрийн албаны маргаантай 65, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой 33, тендертэй холбоотой ес, өрсөлдөөнтэй холбоотой дөрөв, бусад төрлийн 59 хэргийг магадлалаар шийдсэн байгаа юм. Ердөө долоон шүүгч энэ их хэргийг шийдсэн байна. УИХ, Орон нутгийн сонгуулийн дараа захиргааны хэрэг өсдөг учраас шүү- хийн ачаалал ойрын хоёр жилдээ буурахгүй нь. Дээр нь нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Шударга өрс өлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нарын ойр ойрхон гаргаж буй хүний эрхийг хөндсөн тушаал, захирамжууд захиргааны хэргийн шүүхийн ачааллыг эрс ихэсгэхээр байгаа гэнэ. Энэ мэтээр шүү- хийн ачаалал ихэсч байгаа нь шүү- хийн шийдвэрт нөлөөлж байна гэж ажиглагчид үзсэн байна. Энэ бол шүүгчид татварын маргаан, газрын маргаан, ашигт малтмал, төрийн албаны маргаан зэрэг аль ч төрөлд хөрвөх чадвартай ажилладаг гэж өөрсдийгөө товойлгож болохгүйг дүгнэсэн үг.

Бусад шүүхээс ялгаатай нь захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулдаг, энэ хэрээр шүүгч бүрт маш хатуу хариуцлага ногддог. Дэлхийн ихэнх орнууд агуулга хэлбэрийн хувьд биеэ даасан ХБНГУ-ын шүүх тогтолцоо, хууль эрх зүйг нь сайшааж хуулбарладаг. Монгол ч гэсэн ихэнхи хуулиа Германаас авч нутагшуулсан нь үнэн. Тэгвэл Герман, Австри, Польш зэрэг Европын орнууд аль хэдийнэ захиргааны хэргийн “тусгай шүүх” гээчийг байгуулжээ. Германы тусгай шүүхийг хэд хэд ангилдаг. Татварын шүүх, уул уурхайн шүүх, тендерийн шүүх, нийгмийн халамжийн шүүх, газрын маргааны шүүх гэх мэтээр ангилсан байдаг ажээ. Газрын маргааны шүү- хээр газар давхардуулан олгосон, хууль бусаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон, сууц өмчлөгчдийн эрхийг зөрчсөн, газар эзэмшүү- лэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэрэг маргааныг шийдэж болно. Харин нийгмийн халамжийн шүүхээр хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг шийдүүлж болдог байна. Захиргааны хэргийн шүүхийг ингэж тусгайлан ангилснаар шүүгч зөвхөн тухайн чиглэлээр мэргэшиж, хууль буруу хэрэглэх, алдаа дутагдал гаргаж нэхэмжлэгч, хариуцагчдын эрхийг зөрчихг үй сайн талтай юм байна. Эдийн засаг нь өндөр хөгжсөн, санхүүгийн чадамжтай бусад улс шиг тусдаа шүүхийг Монголд байгуулахад хэцүү.

Харин үүний оронд аймаг, дүүргүүдийн захиргааны хэргийн шүүхийг танхимаар нь хувааж болох юм байна. Жишээ нь, тендерийн хэргийн танхим, ашигт малтмалын хэргийн танхим гэх мэтээр. Хэрвээ үүнийг нэвтрүүлчихвэл шүүхүүдийн ачаалал багасч, тэр хэрээр иргэдийн цаг завыг хэмнэж, заргаа хурдан шийдвэрл үүлэх боломжтой болох ажээ. Нөгөө талаар шүүгчдийн хэргийн материалтай танилцах хугацаа уртасч, алдаа гаргахаас нь сэргийлэх давуу талтай гэж хуулийнхан үзэж байна. Үүнийг Шүүхийн тухай багц хуульд тусгаж ажил хэрэг болговол шүүгчид лав дэмжинэ гэцгээж байна лээ. Иргэний хэргийг шүүхээр шийдвэрлэхээс өмнө Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг Монголд хэрэгжүүлэхээр болсон. Ирэх долдугаар сараас эхэлж мөрдөх хуулиар гэр бүлийн болон хөдөлмөрийн маргааныг иргэд маш хурдан хугацаанд, хал палгүй шийдүүлчихэж болно. Харин хамгийн их чирэгдүүлдэг эрүүгийн хэрэг, захиргааны хэргийг шүүн таслах ажиллагаанд шинэчлэлийн Засгийн газар шинэ ажил хийсэнгүй. Захиргааны хэргийн төрөлжүүлсэн, дагнасан, тусгай шүүхтэй болчихоод эрүү- гийн тусгай шүүх байгуулмаар байна. Гэр бүлийн шүүх, соёлын өвийн эсрэг гэмт хэргийн шүүх, эдийн засгийн гэмт хэргийн шүүх, цахим гэмт хэргийн шүүх гэж яагаад байж болохг үй гэж. Шүүхийн ерөнхий зөвлөл идэвхтэй ажиллаж, шүүгчдээ дагнасан сургалтад хамруулж, шалгуурыг нь дээшлүүлчихвэл болохгүй гэх газарг үй. Тэртэй тэргүй Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө Сангийн яамаар дамжуулахаа больж, УИХ-аар шууд батлуулдаг болж байгаа юм чинь.

Г.Улсболд

Эх сурвалж: “Үндэсний шуудан”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Manaih shig huuli durem juram ni bainga zurchigddug gazar bgaad ter ni utgaara heregjij bval jaahan ch gesen tsegtsreh l bh da
2013-01-10