Эрүүл мэндийн сайдын зөвлөл нээлттэй хуралдана

img

Шинэ жилийн амралтын өдрүүдэд улсын хэмжээнд осол гэмтлийн өвчлөлийн 2059 тохиолдол бүртгэгдсэнээс хоолны хорлогын 56, архины хордлогын 233, хугарал гэмтлийн 1061 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт хугарал гэмтлийн 725 нь нийслэл хотод гарчээ. Энэ тоо нь дайн байлдаантай байгаа Ирак, Сири, Афганистаны дайны үед гарсан ослоос хавьгүй их байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар Осол гэмтэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, осол гэмтлийн өнөөгийн статистик мэдээ, Гэмтэл согогийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтнүүдийн санал хүсэлтийг сонссон сайдын зөвлөлийн гишүүдийн ажлын дүн зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр болжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ