Нийслэлийн бүтээн байгуулалтанд Батлан хамгаалах яам хүч нэмнэ

img

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг  зурлаа. Талууд Засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх талаар хамтран ажиллахаа илэрхийлж санамж бичгийг үзэглэж байгаа юм. Уг санамж бичгийн хүрээнд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээнд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэхээс гадна цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудад эх орноороо бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд талууд хамтран ажиллахаар болж байна. Мөн хамтын ажиллагааны хугацаанд нийслэлийн хэмжээнд цэргийн албан хаагчдад үзүүлэх халамж үйлчилгээ, нийгмийн хамгааллын асуудлыг хамтран хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ