15 эмнэлгийн даргыг сонгоно
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, анагаах ухааны доктор, гавьяат эмч Л.Эрдэнэбаяр эмчийнхээ толгой түрүү рүү цохиж шалан дээр өшиглөж унаган дэвсэлсэн хэрэг уржигдар гарсан юм. Эл асуудалтай давхцан Эрүүл мэндийн сайд Н.Удвал 15 эмнэлгийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Тиймээс Эрүүл мэндийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагч, Эрүүл мэндийн сайдтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн үндэсний лавлагаа төвүүдийн төсвийн захирлуудыг сонгон шалгаруулалтаар шалгаруулж үр дүнгийн гэрээ байгуулж ажилд томилохоор болсон байна.
Үүнд, Улсын клиникийн I,II, III, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв зэрэг 15 эмнэлгийн дарга нарыг сонгон шалгаруулахаар болжээ.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн арвангуравдугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулах аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ