
Поп од Адель хүүхэд төрүүлснээсээ хойш хараахан олны өмнө ил гараагүй байгаа. Харин тэрбээр энэ ням гаригт Беверли Хилзд зохиогдох “Алтан бөмбөрцөг” наадамд оролцох юм байна. Наадмын зохион байгуулагчдын өгч буй мэдээллээр Адель “Skyfall” киноны дуугаараа нэр дэвшиж байгаа аж. Мэдээж хэрэг энэ гайхалтай уран бүтээлээрээ хүрэлцэн ирсэн зочдод бэлэг барих нь тодорхой.
Олны талархлыг хүртсэн Их Британийн дуучин өнгөрөгч аравдугаар сард төрсөн. Одоо тэрээр нөхөр хүүхдийнхээ хамтаар нам гүмхэн, уран бүтээлээсээ бага зэрэг хөндийхөн амьдарч байна. Тэрбээр “Skyfall” киноны дуугаараа бокс оффисст нэгд бичигдсэн бөгөө нэг тэрбум ам.долларын орлого олсон байна.
Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадамд түүнээс гадна Жорж Клуни, Женнифер Лопез, Жонн Хам, Бэн Эффлект, Хэллэн Мерэн, Леонардо ДиКаприо, Энн Хэтуэй зэрэг алдартнууд нэр дэвшиж байгаа юм байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ