Хадгаламжийн даатгалын тухай тогтоолын төслийг батлав

img

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хадгаламжийн даатгалын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж хууль, тогтоолын төслийг батлах эсэх дээр санал хураалт явууллаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлах саналыг хураалтыг гишүүдийн олонхи дэмжлээ. Мөн Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалтыг гишүүдийн олохи нь дэмжсэн юм. Мөн Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах саналыг гишүүдийн олонхи дэмжлээ. Дараагийн асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ