Чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хороодын дарга нар томилогдоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар зарим байнгын хороодын дарга нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцэж байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Очирбатыг нэр дэвшүүлснийг холбогдох байнгын хороо нь танилцуулав. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргад Д.Хаянхярваа, Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Одбаярыг нэр дэвшүүлснийг танилцуулсан юм. Ингээд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарим нэгэн байнгын хороодын дарга нар тодорхой болох юм байна.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ