Эми Уайнхауз хамгийн сүүлд өөрийнхөө клипийг үзээд нас баржээ

img

Дуучин Эми Уайнхауз амьдралынхаа сүүлчийн хормыг YouTube видео сайтаар өөрийхөө клипүүдийг үзэж байгаад нас барсан гэж түүний хэргийг дахин сөхөн шалгаж байгаа мөрдөгч хэлсэн байна. Түүний компьютерт хийсэн шалгалтаар тэрээрLove's A Losing Game” дууныхаа клипийг үзэж байсан нь тогтоогдсон байна. Түүний үхлийн шалтгааныг Лондонд байдаг өөрийн хувийн байшиндаа архи хэтрүүлэн хэрэглэснээс амь насаа алдсан хэмээн тэмдэглэсэн ч өнгөрсөн сард хаагдсан байсан хавтаст хэргийг нь дахин нээсэн юм. Одоогийн байдлаар үхлийн жинхэнэ шалтгаан юу байсан талаар шинжээчид хараахан дүгнэлт гаргаагүй байна. Хэргийн илрүүлэлт удаашралтай байгаа нь түүний байшин зарагдсантай ч холбоотой гэж мөрдөгч хэлсэн аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сард түүний байшин 1.8 сая ам.долларын үнэд хүргэж дуудлага худалдаанд оруулсан юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fllrkpr:
uulen choloonii nar shig gyalshiigeed ongorson doo.saihan avyasig teneg hyamsgar anglichuud oorsdoo bushillaa daa. aav ni gej neg yadarsan taxichin hun ohinoo burhni orond guitsed yavj amjaagui baihad ni bairig ni zarj amarch dee. angli geltgui mongold hurtel hunii hun chanar frozen bolj bhad argagui dee. um sain amgalan boltugai.
2013-02-24