"Анод"-ын удирдлагуудад 5-8 жилийн хорих ял оноолоо
"Анод" банкны удирдлагуудыг шүүх хурал дөрөв өдөр хуралдаж өчигдөр орой 22.30 цагийн үед шүүх шийдвэрээ гаргалаа.
Хуурамч хувьцаа гаргасан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт татагдсан Н.Даваа, Э.Гүр-Аранз, Л.Уламбаяр, Г.Энхтөр, Гантулга, Оюунцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 153.1 -т зааснаар Б.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, Гантулга, Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүхээс гаргалаа.
Мөн нэр бүхий шүүгдэгч нарыг бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзжээ. Эл шийдвэрийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаар болсон байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ