Хаврын тарчиг өдрүүдэд ард түмнийг элгээр нь мөлхүүлэхээр шийдсэн хэрэг үү?

img

- Энэ сарын 23-наас эхлээд нийтийн тээврийн үнэ 600 төгрөг болно гэнэ -

Гадуур өргөн хэрэглээний барааны үнэ гаарч, зарим хүнийг “шок”-онд оруулж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өртөг яагаад ингэж гэнэт огцом өсөх болсон шалтгаан нь олоход амархан ч арай дэндүү шалтгаанаар ард түмнийг шантаажилж байна. Сар хүрэхгүй хугацааны дараа Цагаан сар гэж сүр дуулиантай баяр өрхийн төсвийг өм цөм хамах цаг хаяанд ирж, хүн болгон хямарч байгаа харагдана. Үүнийг дагаад мах, гурил будаа, ахуйн хэрэглээ, шатахууны үнэ гээд огцом нэмэгдсэн. Яалаа даа, нөгөө ШӨХТГ- аас бүх л юмны үнийг боломжийн хэмжээнд барина хэмээн томроод, тодроод байсан О.Магнай дарга нь яасан юм бэ? “Магнай трэйд”, “Шунхлай” зэрэг ШТС-ууд үнээ 50 төгрөгөөр нэмчихсэнийг хүн бүхэн мэдэж, бухимдаж байгаа. Махны үнэ хаданд гарч, мах магнаг болж, адууны мах нэг кг нь 6000-7500 болсон бол нөгөө үхрийн болон хонины махны үнэ талийсан шүү дээ. Худалдагчаас яагаад адууны махны үнэ огцом нэмэгдсэнийг сонирхож асуувал амандаа орсон үнээ хэлж, “Гадуур ханиад ихтэй байгаа учир адууны мах ховордож байна. Аарц, чацарганы үнэ ч нэмэгдсэн байгаа. Яваад асуугаад үзэхгүй юу? Авбал ав, байвал бай. Махаа гуйж зардаг үе өнгөрсөн. Өөрсдөө булаацалдаад авдаг болсон шүү дээ” хэмээн тоомжиргүй хариулах нь тэр. Увсын ориг гэдгийг нь чухам мэдэхгүй ч улаан чацаргана нэг кг нь зургаан мянган төгрөг гээд хөдлөхгүй юм. Гэтэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байгаа сургаар энэ сарын  23-наас нийтийн тээврийн үнэ 600 төгрөг болохоор болсон гэнэ үү? Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? 1000 төгрөгөөр хоёр удаа автобусанд суух эрх үгүй боллоо. Яаж ажилдаа ирж, очих юм бэ? Нийтийн тээврийн газрын дарга Г.Наранцэцэг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгч Ч.Энхбат гэж нэг нөхрийг томилсон. Тэр хүний толгойд юу бодогдож байгааг хэн ч таашгүй. Одоо автобусны үнэ нэмэгдэх сургаар микроавтобус болон халтуурны таксичид дур зоргоороо амандаа орсон үнээ хэлж, ард иргэдийг айлгаж сүрдүүлнэ биз ээ. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь 200 төгрөг байсан, тэгэхээр 400 төгрөгөөр үйлчилнэ гэсэн үг үү? Хөхөө өвлийн хүйтэнд хүмүүс алхахгүй нь тодорхой тул нийтийн тээврээр зорчих хүмүүс цан хүүргээ татуулсаар суух нь ойлгомжтой. Гэхдээ нэг дутагдалтай тал ажиглагддаг нь орой 21 цаг жаахан өнгөрөөгөөд холын чиглэлийн автобуснууд зогсчихдог гэмтэй. Тэгээд л хоёр, гурав дамжиж шөнийн 23 цагт гэртээ орж байвал жаргал нь тэр юм даа. Уг нь Улаанбаатар хотын зорчигч урсгал, нийтийн тээврийн хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь үнэн. Гэтэл нэг талаас төрөөс барьсан хатуу үнэ тариф, нөгөө талаас цахилгаан дулаан түлш, шатахуун сэлбэг хэрэгслийн өсөлтийн дунд үйлчилгээний чанар буурах, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах, ажилчдын нийгмийн хамгааллын асуудал орхигдож байна гээд ярьдаг. Нийтийн тээврийнхэн чанарын шаардлагаа хангаагүй байж үнээ нэмэхээ л хамгийн түрүүнд боддог. Ядаж л орой 23 цаг хүртэл холын автобусаа явуулдаг баймаар байна шүү дээ. Нийтийн тээврийн газраас үнэ нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа гэнэ. Ямар бодлого барьж, тооцоолж гаргасан мөнгө юм бол, бүү мэд. Цагаан сар дөхлөө. Монголчууд бид хүний гарын алга гялайлгах дуртай улс. Бэлэг  сэлт нэрээр Эрээний барааг их хэмжээгээр оруулж ирдэг жишиг тогтоод удаж буй. Тэгээд л өрөөсөн оймс, уранхай алчуураар сэтгэлийг нь хуурна, өөр яадаг юм бэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Монголдоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгье хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг зад рекламдаад байсан. Гэтэл дотооддоо үйлдвэрлэсэн юмных нь үнэтэйг яана аа. Авах хүн байдаг л байх даа. Уг нь Цагаан сарыг бэл бэнчингээр гайхуулан, идэж уухын баяр биш, ах дүүстэйгээ уулзалддаг ургийн баяр болгон зарлах хэрэгтэй гэсэн УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачлагыг дэмжиж хэрэгжүүлвэл зүгээр юм шиг санагдаад байгаа юм. Бас нэг дутагдалтай зүйлийг онцолбол баяр ёслолын үеэр ахмадуудад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн халамжийн мөнгийг өгдөг жишиг тогтсон. Энэ нь урд хөршийн банкинд хөрөнгө оруулалт болоод дуусчихдаг. Ууцны үнэ хэмжээнээсээ хамаараад 120-350 төгрөгийн үнэтэй байна билээ. Цагаан сар дөхөхөөр бүр хэтэрнэ дээ. Яана даа, яана. Тавгийн идээ болох ул боов ч “Өгөөж”, “Талх чихэр”, “Суман гүн” зэрэг үйлдвэрийн үнэ янз бүрийн л үнэтэй зарагдах нь нэг ширхэг нь 800-1200 төгрөгийн үнэтэй байна.  Нөөцийн махыг хангалттай бэлтгэсэн байгаа гээд мэдээлээд байгаа ч үнэн хэрэг дээрээ үгүй шүү дээ. Мал нь 40 сая хол гартал өсөөд байхад махны үнэ нь гэж ямар ч хэмжээ хязгааргүй нэмэгдээд байдаг улс, орон манайхаас өөр байдаг болов уу даа. Ард түмний авдаг цалин нь хэд билээ. Цалин нэмэгдэхгүй байхад өргөн хэрэглээний барааны үнэ өртөг тэнгэрт тулж, баганадаад байдгийн учрыг бид хаанаас, хэнээс олох юм бэ? Ард түмнийг хаврын тарчиг урт өдрүүдэд элгээр нь мөлхүүлж, халаасны хэдэн төгрөгийг нь нимгэлж, хамраар нь газар хатгуулахаар шийдсэн үү, эрх баригчид болон үйлдвэрлэгчид ээ? Дээрээс нь үнийн зохицуулалтаа зөв хийж, юмны үнийг байх хэмжээнд нь барина байх гэдэгт итгэж байна. Тэр дундаа ШӨХТГ-ын дарга О.Магнай дарга ажлаа сайн хийж байгаа ч улам илүү сайн хийвэл танд талархах хүн олон болно.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwertyui:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-06
etsiin etsest bidnii songoson KAPITALIZM gedeg chin l jam yosooroo haragdaj bna shdee,ta nar yuundaa buhimdaad bgaa yum be?!!!!!Mungu l bvh yumiig shiiddeg bolson shdee,ard tvmnii ashig sonirhol gedeg chin shownii l tudii bolson yum daa
2013-02-06
урнаа:
Магнай ТВ -гээр л сайн шоудаад байхаас, ард иргэдэд юу хийж өгсөн юм бэ? Хайран 200 тн мах устгаж байхын оронд эртхэн муудаагүй байхад нь боломжийн үнээр худалдчихгүй дээ. Манай энэ засагт иргэдээ гэсэн бодолтой хүн байна уу?Дарга нар нь бүгд ах дүүс. Овог нэр, царай нь хүртэл адилхан.Нэртэйгээр нь АХолбоо улс,эсвэл АН улс гээд тунхаглачихвал яасан юм бэ
2013-01-23
mandakh:
мал махыг хотруу чөлөөтэй оруулахгүй бол махны үнэ буурахгүй ээ Налайх эмээлт хоёр дээр орж ирж байгаа махыг өндөр үнээр ганц хоног аваад л дарсан махнаасаа бөөн бөөн ашиг олж байна
2013-01-11
zochin:
tusbiihun tsalingaa abch chadaagvi l bna tsaling hugatsaand n ugdug bolmoor yum
2013-01-11
Ene zasag yu ch hiij chadahgui nee.Hudalamlahaas tsaashgui baina.
2013-01-11
бат:
шатахууны үнэ 100-200 төгрөгөөр нөмөгдлээ гэхэд нэг км-т 200-300 төгрөг болж нэмэгддэг такси болон бусад бараа бүтээгдэхүүн ,үүнийг зөв тооцох юм бол 10, 20, 30,40 төгрөг л нэмэгдэнэ шүү дээ худалдаачид чинжүүдэд үнийн өсөлтийг далимдуулан хуурамчаар үнээ өсгөж ашиг олдог тогтолцоог халах хэрэгтэй юм
2013-01-11
nuhun olgoworoor ashig oldog:
nuhun olgoworoor hangalttai ashig oldogshdee awtobusnuud 1 reisiin orlogoo buulgah heregtei hangalttai heden ter bumaar oldog bizdee barimt bnshvv zvgeer bgarai
2013-01-11
nemvvlehgvi bh barimt bn:
nemeh yamarch shaardlaggvi barimt bn
2013-01-11
zaya:
arai denduu ym aaa ard tumen yaj amidarhiin be
2013-01-11
zochin:
Unig n chuluutei bolgood shaardlagaa tabij hariutslagig n tuutssud hangaltgui bol mash undur torguuli tabih n zuitei.
2013-01-11
zochin:
Salbar bolgond tataas ugduguu zogsoo.Chaddag n unee nemeed abaad yabna l biz.Chadahgui n dampuurna biz
2013-01-11
zochin:
Nemj bolno.Bidni zorchih nuhtsulig saijruulah heregtei.Setgel hanamjtai baibal hen ch uguhud belen baina.
2013-01-11
zochin:
Ali ch nasni 10 jilin huuheduudees abahaa boliod Oyutanuudaas abah n zub.Ted chin bas 70000 abch bna.Huuhed yu ch abahgui atlaa udurt 1000 unaand .hoolond 1500 geed l....zarj bna.
2013-01-11
zochin:
Abya gesen bolgond uguud baidag n yu ym be.1Shayahuun tugeegchided.2.malchidad/us noosond n/3.Mah nuutsluhud.4Teeberin baiguullagad......geh met.Bugdig zogsooh heregtei.Uni n chuluutei orhi.Hezee ch zohitsuulj chadahguiguigees hoish.Nomooroo yabag.
2013-01-11
bat:
mongolchuud chini ugaasaal malchin ardiin ur sad bilee
2013-01-11
Хаврын тарчиг өдрүүд гэдэг малчин хүний үг,Харин махны үнэ өсөөд малчид тэр хаврын тарчиг өдрүүдийг мартсан,
2013-01-11
jkjkj:
Мал нь 40 сая хол гартал өсөөд байхад махны үнэ нь гэж ямар ч хэмжээ хязгааргүй нэмэгдээд байдаг улс, орон манайхаас өөр байдаг болов уу даа.
2013-01-11
Boldoo:
Ene autobus unee nemeed oyutan hogschuulees baga ch gesen mongo avdag bolmoor baina. Denduu ih halamjiin bodlogoos bolj hamag yum suirlee Salj unah gej baigaa hir shoroondoo barigdsan aimshgiin autobusnuud chin denduu hyamdhan biletnii ur dun shuu dee
2013-01-11
ganaa:
magnai dargaa bairni une hezee boditoi boloh be
2013-01-11
E:
Humuusee bid yamar niigemd amidartc baigaagaa ehleed neg bodoh heregtei
2013-01-11
M:
Magnai het ih yarij hiih zui l baga bainaa baahan TV geer l garsan hun odoo ajilaa hiisen deer baih shuu ho! Ard tumen tumen nudtei shuu!
2013-01-11
uuu:
mongold bih l yumnii uschihuud bna. gantshan mah bish shu de. mahnii une delhiin jishig ru l yavj bna. yund ni sandarah ve de. ard tumnee mahaa avch chaddag tsalin hulstei bolgoh heregtei bna. bidnii tsalin ineedemtei bga shu de.
2013-01-11
zochin:
magnaig 2008 ond songuuld devshihed 1000 sanaliig luivardsan hun dondogmaa 1 r horoolliin 32 r vairnii *BAT hOLVOO* SOH-iin dargaar gjildag
2013-01-11
avtobusiig shoniin 12 tsag hurtel yavuulah heretei bgaa yumdaa uul dargaa.muusain mikronuudiig joohon tsegtselehgui bol naaduul chini amandaa orson uneer yavaad hetsuu bgaa shuu.tegvel hen taksi mikrond hamag mongoo ogj baihav dee.
2013-01-11
bata:
nemj bolnoo huuheduudeesee mongo abahaa bolih heregtei tgbel bolj bn demjeed ogooroi humuusee
2013-01-11
hehe tegeed bas 23.0 tsag hurtel yavuulmaar bna genuu HUTSVAA avtuusiig chin bas ardaa amidraltai gertei humuus ajiluulj ajildag yum ta nar shig har shunuur gudarch yavdag yumnuud taksigaa barij ch chadahgui goroogood bna uu avtuusiig 9.00 gehed zogsooh heregtei
2013-01-11
gahai nuud:
Odoogiin ene humuus bugd tejeever gahai boljee buh yumig ulsaar daalgana tegeed zugeer hevtej baih sanaatai, yamar niigemd amidarch baigaagaa sana UMHII ARHIA gudrah bolohoor heden mayngaar gudarchaad avtuusand umhii unertuuleed unegui yavah sanaatai bitgii gorid, unee nemdegeeree nemeerei zah zeeliin zarchmaaraa l ajila
2013-01-11
hehe tegeed bas 23.0 tsag hurtel yavuulmaar bna genuu HUTSVAA avtuusiig chin bas ardaa amidraltai gertei humuus ajiluulj ajildag yum ta nar shig har shunuur gudarch yavdag yumnuud taksigaa barij ch chadahgui goroogood bna uu avtuusiig 9.00 gehed zogsooh heregtei
өд:
унааны үнэ нэмж болох юм харин эдийн засаг муудаж байгааг анзаарч байна уу улсын орлого улам буурсаар л өр нэмэгдсээр төрийн өмчит газрууд үргүй мөнгө зарсаар шахааны бизнес цэцгэлсээр ажлаа хийхгүй цалингаа авдаг гишүүд өссөөр байгаа бус уу
2013-01-11