Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

img

-Баянгол дүүргийн удирдлагууд 10.00 цагаас дүүргийнхээ хогийн цэгүүдэд ажиллана. -Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 10 цагаас Эрүүл мэндийн сайдын зөвлөл нээлттэй хуралдана. Энэ үеэр халтиргаа, гулгааны үед ЭМЯ-ны зүгээс авч хэрэгжүүлж буй ажлын талаар хийнэ. -Өнөөдөр 11.00 цагт Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн цэцийн анхны дарга агсан Г.Совдын дурсгалын самбарыг Үндсэн хуулийн цэцийн байрны хананд байршуулна. -Өнөөдөр 11.00 цагт Авлигатай тэмцэх газраас цаг үеийн сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. -Монгол ньюс мэдээллийн төвд 12.00 цагт Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх кампанит ажлын нээлтэд зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа. -Хэвлэлийн Хүрээлэнд 12.00 цагт Эмэгтэйчүүдийн хорих ангид хууль бусаар 10 хүүхэд хоригдсон, хүүхдэд зориулсан 300 орчим обьект хувьчлагдсан ба хүүхдийн нийгмийн эрх ихээхэн зөрчигдөж байгаа талаар Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо баримт материал дэлгэж, мэдээлэл хийнэ. -Хан-Уул дүүргийн Соёлын Ордонд 15.00 цагт тус дүүргийн Цагдаагийн хэлтэс хийсэн ажлын тайлангаа тавьж, иргэдээс санал хүсэлт хүлээн авна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ