Пакистанд дэлбэрэлтэд өртөж 81 хүн амь үрэгдэв

img

Пакистаны баруун өмнөд нутгийн Куэтта хотод дэлбэрэлт болж 81 хүн амь үрэгдэж 120 гаруй хүн шархадсан гэсэн мэдээллийг албаны эх сурвалж мэдээлснийг ВВС агентлаг уламжилж байна. Хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсны улмаас ийнхүү олон хүн өртсөн юм. Халдлагад өртсөн бүс нутагт Муслим шашинтны хэт туйлширсан үзэлтнүүд ихээр төвлөрсөн байдаг.

Эхний дэлбэрэлт хүнсний захын ойролцоо болсон бөгөөд энэ дэлбэрэлтэд 11 хүн амь насаа алдаж 27 хүн  шархадсан юм. Үүнийг амиа золиослогч этгээд үйлжээ. Харин   хоёр дахь дэлбэрэлт ойролцоогоор 10 минут орчмын дараа болжээ. Энэ үеэр өмнөхөөсөө хэд дахин илүү олон хүн өртөж амь насаа алдсан байна. Хоёр дахь бөмбөгдөлт машин дэлбэлсэн учир илүү хүчтэй байжээ.

Халдлага үйлдэгсэд Талибанчуудын арми байсан аж. Амь алдагсдын тав нь орон нутгийн цагдаа нар байсныг тогтоогоод байгаа.

Энэ халдлагаас өмнө пүрэв гаригт мөн  халдлага болж  21 хүн амь насаа алдаж 80 гаруй хүн гэмтэж бэртжээ. Халдлага Пакистаны баруун хойд нутгийн Сват тосгонд болсон юм. Тус тосгонд хамгийн сүүлд Малала охиныг буудах үеэр халдлага болж байсан.  2009 оноос тус бүс нутаг Талибанчуудын халдлагад ихээр өртөх болсон юм.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ