АНУ-д үхлийн ханиад тархаж байна

img

Америкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс тогтоосноор өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хандсан өвчтнүүдийн 5.6 хувь нь ханиад, томуугийн улмаас эмчид үзүүлсэн гэх судалгаа гарчээ.

 АНУ-ын Бостон хотод өнгөрсөн сард дэгдсэн “H3N2” вирусээр үүсгэгдсэн томуугаар өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой эрүүл мэндийн онц байдал зарлаад байна. Албаныхны мэдээлснээр энэхүү томуугаар өндөр настан болон бага насны хүүхдүүд өвчлөх магадлал ихтэй байгаа юм.

Томуугийн дэгдэлт өнгөрсөн жилийнхээс 10 дахин хурдацтай тархаж байгаа аж. Тиймээс маргаашнаас иргэдийг томуугийн эсрэг вакцинд үнэгүй хамруулахаар болсон тухай хотын дарга мэдэгдсэн байна.

 АНУ-ын эрүүл мэндийн албаныхны мэдээлж байгаагаар томуугийн дэгдэлт ирэх дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Энэ нь ханиад, томуугаар өвчлөгсдийн тоо өнгөрсөн сарынхаас 2.8 хувиар өссөн гэсэн үзүүлэлт юм байна.

 Түүнчлэн тус төвийн мэргэжилтнүүд томуугаар голдуу таваас доош, 65-с дээш насны болон астма, зүрхний шигдээс зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс өвчилж буйг судалж тогтоожээ. АНУ-ын эрүүл мэндийн албаныхны мэдээснээр Америкт ханиад, томуугийн улмаас жилд 50 мянга хүртэлх хүн  нас бардаг бөгөөд ихэнх нь өндөр настан болон бага насны хүүхдүүд байдаг гэсэн судалгаа байдаг аж.

Мөн Хойд Каролина мужид мөн томуугийн дэгдэлт өндөр байгаа аж. Одоогоор томуугийн улмаас 14 хүн нас бараад байгаа юм байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongolchuud yumiig aygui eyregeer n huleej avah yumaa. sain taliig n ch harahgui. muu yumiig n olj haraad l shuud bichehiin
2013-01-14
H2 H3 gdg chin uhliin gahain haniad bish biz deeeeee
2013-01-11
ЗОЧИН:
АНУ ТОМ ГҮРЭН ГАДАГШАА ЮУ Ч ХИЙЖ МЭДНЭ . ЛАТИН АМЕРИКИЙН УЛС ОРНУУДЫН ТЭРГҮҮНҮҮД ЭЛДЭВ ХОРТ ХАВДРААР ӨВЧЛӨӨД БАЙГААГАА АНУ-ТАЙ ХОЛВОЖ ХАРДДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ . УДААН ХОРДУУЛАХ ЮМ ХИЙЖ БАЙНА ГЭЖ . ХИЙМЭЛ АРГААР ЦУНАМИ ҮҮСГЭЖ ТУРШИЖ БАЙСАН ГЭЭ БИЗ ДЭЭ .
2013-01-11
зочин:
юун үхлийн гэж сүртэй юм бичих юм аа.
2013-01-11
ene bol zugeer emiin biznes
2013-01-11