Пара цаначдын тэмцээнээс Б.Ганболд мөнгөн медаль хүртжээ

img

АНУ-ын Солт Лейк хотноо зохиогдсон цана, тэшүүрийн тамирчдын пара олимпын эрхийн оноо олгох эхний тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Б.Ганболд, Ц.Дүгэрсүрэн нар оролцсон аж. Энэхүү пара цаначдын олон улсын тэмцээнээс Б.Ганболд цанын спринт төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Б.Ганболд нь цанын спортоор нэг жил хичээллэж, байгаа ба богино хугацаанд амжилт гарган эх орондоо анхны медалийг авч чаджээ. Тэрбээр одоо дэлхийн аварга болон дэлхийн цомын тэмцээнд оролцох аж. Амжилттай оролцож чадвал өвлийн паралимпийн замд уралдах эрхээ олж авах юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

er zorig, tesver hatuujil, uurtuu itgeltei uudrug baidal. amjilt husey
2013-01-11