Их сургуулийн захирал сургалтын чанарыг Олон улсын түвшинд хүргэх үүрэг хүлээнэ

img

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр төрийн өмчит их, дээд сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталлаа. Дээд боловсролд тоо биш чанарыг эрхэмлэн шинэчлэх, олон улсын түвшинд хүргэх, ил тод, нээлттэй болгох бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор энэхүү тушаалыг гаргажээ. Төрийн өмчийн их сургуулиудын ажлын байрны тодорхойлолтоор захирлын хүлээх үүрэг хариуцлагыг илүү тодотгож, өндөр шаардлага тавих болсон байна.

Их сургуулийн захирал нь дараах таван гол зорилт буюу "гэрийн даалгавар" хүлээн авч байна. Эхнийх нь сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилт. Их сургуулийнхаа үндсэн үйл ажиллагааны үр дүнг захирал бүрэн хариуцна. Их сургуулийн захирал бол ерөнхий менежер. Зөвхөн сургалтын төлбөр, төсөвт баригдах бус хөрөнгийн олон эх үүсвэр олох, санхүүгийн ил тод технологи нэвтрүүлэх менежмент хийх зорилтод хүрнэ.

Сургалтын бүх шатанд ил тод байдлыг хэвшүүлж, бүдэг бүрхэг, бүрэн ойлгомжгүй олон зүйлсийг нээх, элсэгч, оюутан, төгсөгч хэн бүхэнд тавигдах шаардлагад аливаа ялгаварлалыг бүрэн арилгах, хүний эрх чөлөөний үнэт зүйлсийг даган мөрдөж ажиллах даалгавар авч байна. Хүний нөөцөө чанартай болгох, бэлтгэх, суралцагчдыг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд бодитой үр дүн гаргах үүрэг хүлээсэн албан тушаалтан бол их сургуулийн захирал болж байга юм.

Үндсэн зорилго, зорилтуудаа биелүүлэхийн тулд их сургуулийн захиралууд дараах үүрэг хүлээнэ. Жишээ нь Олон улсын түвшинд хүрэхийн тулд сургуулиа хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө батлан хэрэгжүүлнэ. Сургалтын хөтөлбөрүүд нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангах, оюутан, суралцагч профессор багшаа сонгох, нэгдсэн кредит системд шилжих, мэргэшсэн судалгааны нэгж, багууд бүрдүүлэх, захиалгат ажил, төсөлд оролцох, оюуны өмчийг хамгаалах, судалгаа хийх, хөдөлмөр эрхлэхийг дэмжих, заавал судлах ном, хэвлэлийн жагсаалт гаргах гэх зэрэг үйл ажиллагаа явуулна. Ил тод байдлыг хэвшүүлэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд шударга, нээлттэй, ялгаваргүй, тэгш байх зарчмуудыг тогтооно. Эрдэм мэдлэгийн чөлөөт эрэл хайгуул, шүүмжит сэтгэлгээ, бүтээлч хандлагыг урамшуулах гэх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын их  сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын ажлын байрны албан тушаалд өрсөлдөх ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyutan:
Ene olon jil zahiral hiisen bolovch surguuli n hogjoogui iim surguuliin udirdlaguudtai hariutslaga tootsvol taarna ooroo bol tengeriin amitan shig housand suuchihaad oyutnuud n oligtoi sursan medsen yumgui yavj baidag.
2013-01-11
монгол хүн:
ганц монгол улсын их сургуулийн захирал маань бусдаас мөнгө өгөөч гээд гуйлга гуйх болж байнаа даа. ингэж ч шинжлэх ухаан хөгждөггүй юмаа. асар их мөнгийг төр засаг нь өөрөө цацаж байж, бас захирлын шалгуурт тэнцсэн хүний төслөөр биш, харин засгийн газрын бодлогын хүрээнд шинжлэх ухааныг хөгжүүлдэг юм.
2013-01-11
зочин:
засгийн газар хэдэн хуучин сайн багш нартаа олигтой цалинг өгөхгүй, бас цалин муутай болохоор шинэ залуу сайн багш нар багшлахгүй байхад яаж ганц захирлаар үүнийг хийлгэх гэсэн юм бэ. хэдэн багшийн цалин, ядаж л оюуны өргөөндөө засвар хийчих мөнгө хийх гэхээр сургалтын төлбөр нэмлээ гэж загнадаг. захирал шалгаруулах шалгуурт чинь магистрын сургалтанд хүн явуулах гэж байгаа юм шиг агуулгатай байсан. захирлыг өндөр хөгжилтэй оронд иймэрхүү оюутан шиг шалгадаггүй юмаа. боловсролын яам тааруу ажиллаж байна гэж бодож байна. олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн биш монголд нийцсэн гэсэн бол дээр байж. монгол улс харь улсын колони биш. монголын дипломыг зөвшөөрөөд оюутан аваад л байдаг штээ. залуучууд өөрсдөө хөөцөлдөж мэддэггүй болохоос биш.
2013-01-11
mungunuus gadna setgel baih heregtei, uurt baigaa bolomjoor baga bagaar yavj baihad sanhuujilt ni oroh uyedee orno
2013-01-11
haha:
mongogyi hyn yaj tiim zuil hiihevdee
2013-01-11
mungunuus gadna setgel baih heregtei, uurt baigaa bolomjoor baga bagaar yavj baihad sanhuujilt ni oroh uyedee orno