
Төрийн өмчийн хорооноос Монголын төмөр замын дарга М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өчигдөр гаргасан.
Экс төмөр замын дарга М.Энхсайханыг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэл нь одоогоор тодорхойгүй ч зарим эх сурвалж салбарын сайдтайгаа бондын асуудлаар байр суурь нэгдээгүй нь М.Энхсайханыг халагдахад хүрсэн гэсэн мэдээлэл бий.
Харин түүний оронд Зам тээврийн сайд Л.Гансүх "МТЗ" компанийн дэд захирал П.Бат-Эрдэнийг томилуулах саналаа Төрийн өмчийн хороонд хүргүүлжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ