Хандгайтад “Цасны баяр 2013” болно

img

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын уламжлалт “Цасны баяр-2013” өдөрлөг Хандгайтын “Янзага” зусланд маргааш болно. Энэхүү өдөрлөгт НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцох аж. Энэ үеэр цасны бүжиг, үндэсний сурын харваагаар өрсөлдөхөөс гадна байгууллагуудын хооронд “Улаанбаатар-2040.Зуны олимпийн наадам” сэдэвт цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан зохиогдох гэнэ. Мөн ажил үйлсээрээ 2012 оны “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулах юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ