
Монгол Улсын Үндсэн хуулинд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно гэж заасан байдаг аж. Уг хуулийн дагуу Засгийн газар 2012 оны арванхоёрдугаар сарын 22-ний өдөр хуралдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг хэлэлцэн шинэчлэн баталсан юм. Шинэчлэгдсэн бүтцээр нийслэлийн удирдлагыг
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
-Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
-Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт,хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
-Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
-Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
-Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч
-Нийслэлийн засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
-Улаанбаатар хотын Ерөнхий Архиктектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга гэсэн бүтэцтэй байхаар тогтоожээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ