Ойрхи дорнодыг хүчтэй цасан шуурга бүрхэв
Ойрхи дорнодын зарим нутгууд хүчтэй цасан шуурганд өртөж байна. Цасан шуурганд Израйль болон Йордон орчим ихээр өртөж байгаа аж Тус бүс нутаг сүүлийн арваад жил ийм хүчтэй шуурга болоогүй гэж орон нутгийн цаг агаарын хүлээлэнгээс мэдээллээ.
Шуурганы улмаас мянга гаруй айл өрх болон сургууль үйлчилгээний газрууд тог цахилгаангүй болжээ.
Пүрэв гаригаас эхлэн шуурч байгаа цасан шуурга одоог хүртэл үргэлжилж байгаа. Хэт хүйтэн цаг агаарт хамгийн их зутарч байгаа хүмүүс бол Сирийн дүрвэгсэд болоод байна. Турк, Йордан, Ливи дэх дүрвэгсдийн хуурангуудад олон тооны иргэд амьдарч байгаа. Их хүйтнээс болж Ливид зургаан хүн осгож амь насаа алдсан гэсэн мэдээлэл бий.
Амиа алдагсдын хоёр нь бага насны хүүхдүүд байсан бол бусад дөрөв нь насанд хүрсэн иргэд байжээ.
Египетийн Синай Пинисула ууланд аялаж байсан Франц жуулчдын автобус цасанд сууж хөдлөх аргагүй болсон байна. Цаснаас гарах оролдлого хийх үедээ хэд хэдэн хүн гэмтэж, хуруугаа хөлдөөсөн гэнэ. Нөхцөл байдал хүндэрсэн газруудыг аюулаас гаргахаар аврах албаныхан ажиллаж байгаа. Албаныхны мэдээлж буйгаар энэ шуурганы улмаас эдийн засгийн томоохон хохирол учирна гэж үзэж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ