Г.Уянга гишүүний санаалчилсан хуулийн төслийг дэмжлээ

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 40 минутад 51.4 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх төсөл санаачлагчийн танилцуулгыг гишүүн Г.Уянга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Б.Болор нар танилцуулав.

Гишүүн Г.Уянга төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан хүн дотоод, гадаадын компанид зөвлөхөөр ажиллаж байгаа нь төрийн бодлого, мэдээллийг ашиглуулагч болон хувирч болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс хуулийн төсөл санаачлан боловсруулж, төсөлдөө Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах орон тоо бий болгох, улмаар туршлагатай хүмүүсийг төрийн бодлого боловсруулахад татан оролцуулах өөрчлөлтийг тусгасан байна. Түүнчлэн зөвлөх нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх хэмжээний цалин авах, бусад баталгаагаар хангагдах нь зүйтэй гэж үзжээ.

Г.Уянга гишүүний санаачилсан энэхүү хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм байна.

Төслийг хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүн Б.Гарамгайбаатар төрийн гурван өндөр алба хашиж байсан хүмүүс хуулийн дагуу бүрэн эрхийн хугацаагаар төрийн тусгай хамгаалалтад байгаа, түүний дараа томоохон аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, их, дээд сургуулиудад багшлах зэргээр улс төрд ажилласан туршлагаа ашиглаж ажиллах нь зүйтэй, төсөлд хүний эрхийг хязгаарласан байгаа тул хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байсан бол гишүүн Б.Болор хуулийн төсөлд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн бизнес эрхлэх, компанид хувь эзэмших эрхийг хязгаарлах, ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр өөрсдийнх нь саналыг харгалзалгүй шууд томилохоор тусгасан нь учир дутагдалтай байгаа тул төслийг боловсронгуй болгож байж хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хэлжээ.

Мөн байнгын хорооны гишүүн, УИХ-ын дарга З.Энхболд “Төсөлд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бүх хүмүүст насан туршийн цалин, хангамж олгохоор тусгасан нь боломжгүй зүйл. УИХ-ын даргыг энд хамруулах шаардлагагүй, одоо мөрдөж байгаа хуулийн дагуу тусгай хамгаалалт нь Ерөнхийлөгчөөс бусад албан тушаалтанд заавал байх шаардлагатай эсэхийг дахин авч үзэх, Ерөнхийлөгч байсан хүн гадаад, дотоодын аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч, давуу байдал олгохыг хориглох зэргийг хуульд зохистойгоор тусгах шаардалагатай” гэсэн саналтай байгаагаа хэлжээ. Түүнчлэн гишүүн Р.Гончигдорж ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүс олж авсан мэдлэг, мэдээллээ тодорхой нэг сонирхлын бүлэгт ашиглахыг хязгаарлах, энэ хүмүүсийн тодорхой эрх Монгол Улсын нийтлэг эрх ашгаар хязгаарлагдах нь зайлшгүй асуудал бөгөөд үүнийг харгалзан үзэж, хуулийн төсөлд тусгах нь зүйтэй; гишүүн Д.Эрдэнэбат төсөлд ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүсээс зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг насан туршид нь тусгай хамгаалалтад байлгаж, ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах, албан үүргээсээ чөлөөлөгдсөний дараа улс төр, бизнест оролцохгүй байх асуудлыг судалж, гэр бүлээр нь төрийн хамгаалалтад авахаар хуульчилж өгөх нь зүйтэй; гишүүн Д.Ганхуяг бусад орны туршлагаас үзэхэд төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, өөрийн харьяалан ажиллаж байсан салбарт ажиллах нь зохимжгүй гэж үздэг тул уг асуудлыг судлах, хүний ажил хөдөлмөрөө сонгох, өмч хөрөнгө эзэмших, улс төрд оролцох эрхийг хязгаарлаж болох эсэхийг олон талаас судлан үзэж байж энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй зэрэг саналуудыг хэлсэн байна.

Харин чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төсөл санаачлагчийн танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Г.Баярсайхан, Ж.Батзандан нар асуулт асууж тодруулах явцдаа хуулийн төслийн ерөнхиий агуулга, зарчмыг дэмжиж буйгаа хэлж байв. Тухайлахад, гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ асуудлыг зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хүрээнд биш төрийн өндөр албан тушаалтнуудын тухайд ч авч үзэх нь зүйтэй юм, гишүүн Ж.Батзандан төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлыг зохицуулах цаг болсон, үүнтэй уялдуулж Уянга гишүүний төсөлтэй төстэй хуулийн төсөл санаачлан Засгийн газрын саналыг авахаар хүргүүлээд байгаа. Иймээс хоёр төслийг нэгтгээд хэлэлцүүлэх боломжтой гэдгээ хэлэв. Төсөл санаачлагч гишүүн Г.Уянга ч түүнтэй санал нэг байгаа, төслийг хэлэлцэхийг дэмжвэл хэлэлцүүлгийн шатанд засч сайжруулж улам чамбайруулах боломжтой гэж байлаа.

Дараа нь гишүүд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар саналаа хэлэв. Гишүүн М.Зоригт, Д.Одонтуяа нар төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжиж байгаагаа хэлсэн бол гишүүн Р.Гончигдорж төрийн өндөр албан тушаалтнууд алив ажил, асуудалд улс орныхоо эрх ашгийг урьтал болгож, улс орноо төлөөлж хандах учиртай. Иймээс нэгэнт асуудал байгаа учраас үүнийг зохицуулах шаардлагатай. Энэ бол сонирхлын зөрчлийн асуудал биш учраас төслийг хэлэлцээд явах нь зүйтэй гэлээ. Мөн гишүүн Ц.Оюунгэрэл, Н.Батцэрэг, Н.Энхболд нар төслийг хэлэлцэх нь зүйтэй юм, харин хэлэлцүүлгийн шатанд сайн ярилцаж улам чамбайруулах шаардлагатай гэсэн санал хэлэв.

Ингээд төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн байнгын хорооны санал, дүгнэлтээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 37 нь буюу 69.8 хувь нь байнгын хорооны саналыг дэмжээгүй тул төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Turiin undurlugt ochson nukhduud turiin khamgaalaltiig buruu oilgokh yum. Jiriin irgen miii bie khurtel ene albanii chukhaliig oilgoj baikhad, uursdiinkhuu duraar bolgokh gej zutgekh yum daa. Khuuli bol khuuli. Chi ene alband tushaald nasan turshdaa baikhgui khervee khetsuu sanad\gdaj baigaa bol ene alban tushaald ochikh albagui sh dee. Muruuruu khoroor nairuulaad ayvj bna biz
2013-01-12
enxbold gay ta topiin xap xaipstagni bodlogo gej yam baix eoctoi shvv myy xited min alcyyp topiin bodlogiig cylapyylaad bna yy daa conin cetgel topj bna shvv
2013-01-12
zob zvvtei xyyli bna ix xypliin gishvvd demjex xepegtei uyanga gishvvn cain bna
2013-01-12
undur alban tushaal hashj baihdaa baahan mungu shaasan hun daraa hatuu huuliin gart ochih ni zuv.durgui bol bitgii undur alban tushaal och. taniig ard tumen guihgui.
2013-01-12
Uyangad bayar hurgie. Zuv sanaachilga baina. Dahin sain bolovsruulaad huuli bolgood heregjuuleerei. Harin buruugaar ashiglah nyhtsul bolomjiig sain nyagtalj, huulichdaasaa zuvluguu zaavar avaaarai. Amjilt husie.
2013-01-12
Zochin:
Өндөр албан тушаалд өрсөлдөж буй хүн нь хожим ямар хязгаарлалт хүлээж байгааг мэдэж байж оролцох учраас энэ бол зүй ёсны юм гэж үзэж байна. Энд ямар ч сонголт байх ёсгүй. Шууд хатуу хуульчилж өгөх хэрэгтэй.
2013-01-12
Ih heregtei huuliin tusul baisan shyy erunhiilugch baisan hyn ni gadnii baiguullagad sariin duchin myangan dollar avaad suuj baij bolomgyi sanagdaj baigaa
2013-01-11
Энэ хууль тэгээд ард түмэнд тусгүй юм уу?
2013-01-11
egii:
ard tumendee tustai yum hiigeechee n o v s h o o
2013-01-11
Энэ хууль тэгээд ард түмэнд тусгүй юм уу?
зочин:
Маш чухал хуулийн төсөл бна. Их хурлын гишүүд 2-гүй сэтгэлээр энэ хуулийн төслөө дэмжээсэй билээ. Монгол улсын хар хайрцагны бодлого чухал шүү.
2013-01-11
Зочин:
Хуулийн төсөл зөв бна. Энэ хуулийн төслийг заавал хэлэлцэж батлах хэрэгтэй. Төрийн 3 өндөрлөгт ажиллаж байсан зарим хүмүүс /Багабанди болон бусад/гадаадын уул уурхайн ТУЗ-н гишүүн болоод ёс зүйгүй үйлдэл хийгээд явж байгааг ард түмэн бид буруутгаад харж л сууж бна шүү дээ. Хойшид ийм ёс зүйгүй асуудал гаргахгүйн тулд хариуцлагыг нь сайн суулгаж өгөх хэрэгтэй.Бусад орны туршлагыг хуулинд тусгах. Энэ асуудал дээр нааштай хандана гэдэгт их хурлын гишүүддээ итгэж бна.
2013-01-11
Иргэн:
Наад хуулийнхаа төсөлтэй хамт Төрийн өндөр албан тушаалтныг хамгаалдаг хуулиндаа өөрчлөлт хийхээр багцаар нь хуулийн төсөлөө баталбал дээр байх гэсэн саналтай байна эрхэм гишүүдээ.
2013-01-11
Цэргийн хүн:
Их зөв хуулийн төсөл байна. Төрийн 3 өндөрлөгийн алба хашиж байсан хүмүүс зарим талаар эрх нь хязгаарлагдах юм шиг ойлгогдож байна. Тэгвэл насан туршид нь улсаас өгдөг хангамжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. УИХ-ын дарга З.Энхболд ганцаараа олон жил энэ ажил дээрээ байх юм шиг санаан зоргоор ярих юм. Чиний дараа олон чадалтай эх оронч аавын, ээжийн хөвгүүд, охид наад албан тушаалыг чинь хашина шүү. Наад албан тушаал чинь хүртэл ҮАБЗ-д багтддаг, Монгол улсын гол гол нууцыг мэддэг албан тушаал шүү. Ухаантайхан алсыг бодож үгээ ярина шүү. УИХ-ын дарга гуай төрийн аюулгүй байдлыг жаахан сулруулах зүйл алсуур хийх гээд байна гэсэн бодол төрж байна шүү.
2013-01-11
МОНГОЛ:
УГ НЬ ИХ ЗӨВ ХУУЛИЙН ТӨСӨЛ ЯВЖ БАЙНА ЛЭЭ. ХАНГАМЖ ГЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЁС ЗҮЙ Л БАЙМААР ЮМ БАЙНА ЛЭЭ
2013-01-11