ГИХАЭГ авлигагүй бүс болсноо зарлав
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас авлигагүй бүс болж буйгаа олон нийтэд зарлалаа. Тус байгууллага Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй байлгах, дотоод хяналтыг сайжруулах зорилт тавьсан аж. Авлигагүй бүс болох санаачилга нь авлигаас урьдчилан сэргийлэх санамж бичиг, амлалтаас илүү тус байгууллагын ажилтан албан хаагчид хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлүүд гаргаж буй эсэхийг иргэд шууд хянах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог гэнэ. Мөн тус байгууллага “Мэдээллийн цэг” байгуулж энэхүү цэгээр дамжуулан Засгийн газрын иргэд, олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авах “11 11 төв”-өөс ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээр болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ