
“Google”-ын топ-менежер Эрик Шмидт болон Америкийн Нью-Мехсико муж улсын захирагч асан Билл Ричардсон нарын тэргүүлсэн цөөн тооны төлөөлөгчид Умард Солонгост зочлов. Тэд цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоож, Интернэтэд нэвтрэхийг нээлттэй болгохыг БНАСАУ-ын эрх баригчдад уриалсан байна.
Америкийн төлөөлөгчид Пхеньянд “хувийн хүмүүнлэгийн айлчлал” хийжээ.
Түрүүнд нь Ричардсон Умард Солонгости хэд хэдэн удаа зочилж, харин сүүлчийн удаа 2010 онд очиж байсан юм. Хоёр тохиолдолд тэр Умард Солонгост саатуулагдсан АНУ-ын иргэдийг суллуулахад тусалжээ. Хоёр жилийн өмнө айлчилсныхаа дараа тэр хэлэхдээ, Пхеньяны эрх баригчид цөмийн байгууламжуудаа НҮБ-ын шалгагч нарт дахин үзүүлэхийг зөвшөөрсөн гэсэн боловч үзүүлээгүй юм. Төлөөлөгчдийг Бээжинд ирэхэд, Билл Ричардсон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгдэл хийх төлөвтэй байна. Их нээлттэй байх нь Умард Солонгост ашигтай гэсэн ойлголтыг БНАСАУ-ын удирдлагын сонорт хүргэх нь бидлний аяллын гол зорилго юм гэж хуучин захирагч пүрэв гаригт мэдэгджээ. “Хэрвээ иргэд (Умард Солонгосын) аль болох олон гар утастай, идэвхтэй Интернэттэй болбол тэд баян болно” гэж Ричардсон хэвлэлийн Ассошиэйтед пресс агентлагийн сурвалжлагчид хэлсэн байна.
Умард Солонгосын 16 оршин суугч тутмын нэг нь одоо гар утастай бөгөөд тус орон өөрийн компьютер хийх гэж байгаа ажээ. Гэхдээ тэнд гадаад ертөнцтэй холбогдох салбарт хамгийн хатуу хязгаарлалт үйлчилдэг юм гэж Би-Би-Си-гийн сурвалжлагч Люси Уильямсон Сөүлд хэлсэн байна. Америкийн Засгийн газар энэ аяллыг ашиггүй болсон гэж үзэж байна. Аялал цагаа олоогүй юм гэж төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд хэлжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ