
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс хоёр сар тутамд зохион байгуулдаг ээлжит сургалтууд эхэллээ. Энэ удаагийн сургалтанд 54 үйлдвэрлэгч хамрагдаж, “Бизнесээ хэрхэн үр дүнтэй болгож, амжилттай үргэлжлүүлэх вэ”, “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь”, “Бизнесийн сүлжээнд холбогдохын ач холбогдол”-ын талаар номын дуу сонсож байгаа аж. Энэхүү сургалтаар үйлдвэрлэл эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зах зээлд хэрхэн бизнесээ амжилттай удирдан явуулахад туслах үүднээс төслийг өөрийн бизнес санаанд тулгуурлан бичүүлэх зорилготой юм. Үйлдвэрлэгчид энэ үеэр богино хугацаанд үр дүнтэй мэдлэг олж авахаас гадна бизнесийн түнш болон ижил төрлийн бизнес эрхэлдэг хамтрагчаа олж авдаг байна. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэлд Кластерийн системийг нэвтрүүлэх боломжтой гэж тус төвийнхөн үзэж байна. Кластерийн систем гэдэг нь хүмүүс, хөрөнгө, техникийн боломжуудыг төвлөрүүлээд нэгдсэн үйл ажиллагаа руу хандуулдаг систем ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ