Нийслэлийн удирдлагууд шинэ бүрэлдэхүүнтэйгээр зөвлөлдөнө

img

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн энэ сарын 14-ний өдөр 08.00 цагаас болно.  Ирэх даваа гаригт болох Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулах аж. Энэ үеэр Засгийн газрын тогтоолоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон, Захирагчийн ажлын албаны бүтэц шинэчлэгдсэн тухай танилцуулна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар шинээр  томилогдсон нийслэлийн Засаг даргын орлогч  болон, агентлагын дарга нарыг танилцуулах юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ