НАТО:Сири босогчдын эсрэг балластик пуужин харважээ

img

Сирийн засгийн газрын цэргүүд хойд нутаг руу балластик пуужин харвасан тухай НАТО мэдээлжээ. Ойрын өдрүүдэд засгийн газар болоод босогчдын харилцаа улам ширүүсэх хандлагатай байгаа нь ийнхүү пуужин хөөргөхөд хүргэсэн байна. Энэ нь тус бүс нутаг руу илгээсэн гурав дахь пуужин байжээ. Пуужин хойд нутгийн Алеппо болон Идлиб хотуудыг бут цохисон.  Сирийн засгийн газарт босогчдын эсрэг пуужин хөөргөх, цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглосон.  Гэсэн ч энэ хоригийг зөрчсөн учир олон улсаас багагүй шүүмжлэл сонсох нь дамжиггүй юм. Одоо НАТО-ын зарим цэргүүд болоод албаныхан Туркэд Сирийн хилийн  орчимд хүрэлцэн ирээд байгаа юм. Өнгөрсөн ням гаригт Сири дэх НҮБ-ын элч Лахдар Брахими ерөнхийлөгч Башар аль-Ассадтай уулзаж, аль хэдийнэ үүссэн таагүй нөхцөл байдал хийгээд шийдэж болох боломжуудын талаар ярилцжээ. Гэсэн ч энэ уулзалтын  үр дүн мөн л талаар болж засгийн газрын зүгээс босогчдын эсрэг хүчтэй арга хэмжээ авлаа.   Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BOSOGCHID GEKH TERRORIST-uudiig NATO yagaad demjeed baigaag oilgokhgui baina.
2013-01-11